5 минутын дотор хийж болох төрөл бүрийн соус бэлтгэж сураарай. Таны хоолыг улам бүр амттай болгоно

Бид төрөл бүрийн хоол хийж чадахаас амтлагч соусыг гэртээ бэлтгэж чаддаггүй шүү дээ. Тэгвэл яг одоо та бүхэндээ хоолыг тань амтлах төрөл бүрийн соус бэлтгэх аргуудыг зааж өгөх гэж байна. Тухлан суугаад, тэмдэглээд аваарай.

BBQ соус – мах, төрөл бүрийн салатыг амталж болно

Орц:

  • Лаазалсан улаан лооль – 800 гр
  • Бурам – тал аяга
  • Зөгийн бал – аяганы дөрөвний нэг
  • Алимны цуу – 3 халбага
  • Улаан перец – 1 халбага
  • Паприка – 1 халбага
  • Сармисны нунтаг – 1 халбага
  • Сонгины нунтаг – 1 халбага
  • Давс – амталгаагаар

Хийх арга:

Бүх орцоо нэгтгэж блендэрт хийж эргүүлнэ. 1-2 минут эргүүлэхэд л хангалттай. Ингээд таны амттай BBQ соус бэлэн болох юм.

Альфредо соус – талх, паста, шөл зэргийг амталж болно

Орц:

  • Сармис – 3-4 хумс
  • Үрсэн пармезан бяслаг – тал аяга
  • Крем – 1.5 аяга
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Бүх орцоо блендэрт хийж эргүүлнэ. Соусаа өтгөн болтол хутгана.

Маринара соус – лазанья, пицца, паста, бөөрөнхий мах зэргийг амталж иднэ

Орц:

  • Улаан лооль – 800 гр
  • Сармис – 3 хумс
  • Сонгино – дөрөв хуваасны нэг
  • Зөгийн бал – 1 халбага
  • Базилик – тал аяга
  • Давс – амталгаагаар

Хийх арга:

Улаан лооль, сармис, сонгиноо хэрчиж, блендэрт хийгээрэй. Нэмж зөгийн балаа хийж эргүүлээрэй. Дараа нь базилик болон давсаа хийж амтална.

Авокадо крем соус – шарсан тахиа, салад амтална

Орц:

  • Авокадо – 2 ширхэг
  • Нимбэг – 1 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Сонгино – дөрөв хуваасны нэг
  • Ургамлын тос – тал аяга
  • Базилик – тал аяга

Хийх арга:

Мөн л орцоо блендэрт хийж эргүүлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!