Хүүхдийнхээ чихмэл тоглоомыг хамаагүй угаалгын нунтагаар угааж болохгүй. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин ингэж угааж байгаарай

Ээжүүдийн хамгийн ихээр санаа зовдог зүйл бол бяцхан хүүхдийнх нь эрүүл мэнд байдаг. Та хэдийгээр хүүхдээ хамгийн шим тэжээлтэй хоол хүнсээр хооллож, ариун цэвэрт нь анхаарч байлаа ч, бохирдсон чихмэл тоглоомноосоо амархан халдар авч болно.

Тиймээс та хүүхдийнхээ чихмэл тоглоомыг сайтар цэвэрлэж угаадаг уу? Гэвч бас нэг асуудал байна. Хүүхэд мэдээж чихмэл тоглоомоо амандаа хийж, тэвэрдэг.

Энэ үед таны сайтар угаахын тулд ашигласан угаалгын бодисны химийн найрлага хүүхдийн тань биед шингэж байна гэсэн үг. Тэгвэл чихмэлийг чухам яаж угаавал болох юм бэ? Энэ асуултын хариулт болгож, чихмэл тоглоомыг аюулгүйгээр угаах аргыг танилцуулж байна.

Хуурай цэвэрлэгээ:

Эхлээд тоглоомуудаа өнгөөр ялгаж гялгар уутанд хийнэ. Жишээ нь хар бараан өнгөтэй, цагаан цайвар өнгөтэй гэж ялгаж тус тусад нь хийгээрэй. Одоо хар бараан өнгөтэй тоглоом дээрээ төмсний цардуул, цагаан цайвар өнгөтэй тоглоом дээрээ хүнсний сода хийж боох хэрэгтэй. Нэг цагийн дараа нунтгаа чихмэлээр арилгахын тулд сойз ашиглаж цэвэрлэнэ. Ингэснээр таны хүүхдийн өхөөрдөм чихмэл ямар ч бохирдол, бактергүй болох юм.

Угаалгын машинд угаах:

Чихмэл тоглоомонд заримдаа арилгахад хэцүү толбо тогтсон байдаг шүү дээ. Тэр үед та угаалгын машиныг сонгож байгаарай. Ингэхдээ энгийн угаалгын нунтаг ашиглаж болохгүй. Харин үүний оронд хүүхдийн шампунь ашиглаж угаагаарай. Энэ нь чихмэлийг илүү зөөлөн сайхан үнэртэй болгоно.

Гараар угаах:

Хүүхдийнхээ хайртай тоглоомыг гараар угааж байх нь хамгийн зөв арга. Ингэхдээ мөн л хүүхдийн шампунь ашиглаарай. Чихмэлийн хэлбэрийг алдагдуулахгүйн тулд зөөлөн бас цэвэрхэн сойз ашиглахыг зөвлөж байна.

Анхаарах ёстой зүйлс:

  • Хэрвээ чихмэл тоглоомонд зай буюу батерей байдаг бол угааж цэвэрлэхээс өмнө заавал аваарай.
  • Угаасан чихмэлээ хатаахдаа нарны шууд туяанаас хол байлгаарай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!