Лууванг “Хүүхдийн эмч” гэж нэрлэдэг. Хүүхдэдээ амттай луувангийн нухаш хийж өгөх аргыг орууллаа!

Та нялх хүүхэдтэй юу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Хүүхэдгүй байлаа ч эргэн тойрны тань хүмүүс саяхан нярайлсан бол энэхүү мэдээллийг тухлан уншаад бусаддаа түгээгээрэй. Хүүхдийг 4 сар хүрсний дараагаас бага багаар хоолонд оруулж, зутан каш зэргийг өгч эхэлдэг. Тэгвэл бид та бүхэндээ хүүхдэд 6 сартайгаас эхэлж өгөх лууван болон алимны зутан хийх аргыг танилцуулж байна. Хадгалж аваад заавал хийж үзээрэй.

Лууванг “Хүүхдийн эмч” гэж нэрлэдэг. Энэ нь зүгээр ч өгчихсөн нэр биш. Олон төрлийн витаминаар баялаг лууван нь хүүхдийн өсөлт хөгжилд эерэг сайнаар нөлөөлдөг. Дэлгүүрээс бэлэн нухаш авч өгөхөөс хамаагүй эрүүл, мөнгө санхүүд ч хэмнэлттэй, шинэхэн, хадгалах хугацааг уртасгах элдэв бодисгүй, бяцхан үрсдээ өгөхөд сэтгэл өег байдаг билээ. Нэг хийхдээ багахан хэмжээгээр бэлтгэх хэрэгтэй. Хамгийн ихдээ 48 цагийн дотор хэрэглэж дуусгахаар бэлтгэхэд болно. Үүнийгээ мэдээж хөргөгчинд хадгална.

Орц:

  • Лууван – 5-6 ширхэг
  • Алим – 3-4 ширхэг

Хийх арга:

Луувангаа хальсалж хэрчээд усанд хийж чанаарай. Хэт их ус хийх хэрэггүй.

Луувангаа зөөлрөөл болоод ирмэгц блендэрт хийж, нухаш болгоорой. Лууван чанасан устайгаа цуг блендэрдэх ёстойг анхаараарай.

Алимаа хальсалж, хэрчээд жигнэнэ.

Ойролцоогоор 10-15 минут жигнэхэд хангалттай.

Жигнэсэн алимаа лууван дээрээ хийж хутгаарай.

Ингээд л таны хүүхдийн амттай нухаш бэлэн болох юм. Ямар нэгэн давс чихэр огт хийх хэрэггүй.

Бэлэн болсон нухашаа шилэн саванд хийж хадгална.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!