Уушгийг никотины бохь, хорноос цэвэрлэх хүчтэй сироп

Хүн тамхи татна гэдэг бол өөрийн гараар уушгаа хөнөөж байгаагаас өөрцгүй юм. Тамхины утаа нь өчүүхэн жижигхэн үсэнд /сормуус/ шингэхээс эхлээд бүхий л эд эрхтэнд тархаж улмаар уушгинд нөлөөлж хүний нүдэнд харагдахгүй түлэгдэлт үүсгэж, уушгийг хатингиршуулж, аяндаа уушигны архаг өвчинтэй болгодог.

Тамхины бохь нь уушгинд хуримтлагдсаны эцэст хүн уушигны архаг өвчтэй болох төдийгүй хоолой нь боогдож, багтраат ханиалгаар өвчилдөг. Уушигаа эрүүл байлгах гол үндэс нь тамхи татахгүй байх бөгөөд хэрэв татдаг бол одооноос тамхиа хаяхыг зөвлөе. Тэгвэл уушгийг никотины бохь, хорноос цэвэрлэж, эрүүлжүүлэх аргыг танилцуулж байна.

Орц:

  • Лууван – 500 гр
  • Зөгийн бал – 3-4 халбага
  • Ус

Хийх арга:

Луувангаа хальсалж, жижиглэн хэрчинэ. Үүнийгээ усандаа чанаж, бүрэн гүйцэт болгоорой. Ингээд луувангаа бэлэн болоход дээр нь зөгийн балаа хийж амтлаарай. Та өдөрт 4 халбага сироп уух хэрэгтэй. Удалгүй таны биед өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэх болно.

Сиропны ашиг тус:

  • Холестриныг бууруулна
  • Зүрхийг хамгаална
  • Батгыг арилгаж, арьсыг цэвэрлэнэ
  • Хорт хавдраас сэргийлнэ
  • Үс хумс болон ясыг бэхжүүлнэ
  • Биеэс хорт бодисыг гадагшлуулна
  • Уушгийг цэвэрлэнэ
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!