Өвлийн хүйтэнд хөлөө дааруулахгүй байх шилдэг арга: Автобус хүлээж зогсоход хөл тасрах гээд байдаг байсан ч энэ аргыг мэдсэнээс хойш миний хөл даараагүй

Өвлийн хүйтэн өдрүүд хэдйин ирчихжээ. Машин тэрэггүй хүмүүс хахир хүйтэн өвөл хөлөө дааруулан барин автобус хүлээж зогсдог. Мэдээж доороосоо даарах нь ямар ч сайн үр дүнд хүргэхгүй. Ялангуяа эмэгтэй хүн доороосоо даарснаас болж циститтэй болох нь элбэг шүү дээ. Тиймээс өнөөдөр та бүхэндээ энэ өвөл хөлөө огт дааруулахгүй, дулаан явах аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Хэрэг болох зүйлс:

  • Хайч
  • Бал эсвэл палмастер
  • Халуун ойлгогч

Халуун ойлгогч гэж юу хэмээн та гайхаж байж болно. Энэ нь дулаан хадгалж, таны хөлийг дулаацуулах гол зүйл юм. Та үүнийг барилгын материал болон ахуйн барааны дэлгүүрээс худалдан авч чадна.

Хийх арга:

Эхлээд гутлынхаа улавчийг гаргаж, халуун ойлгогч дээрээ тавьж зураарай. Үүнийгээ хайчилж аваад, гутлан дотроо дэвсээд, дээр нь улавчаа тавьна. Ингээд л гутлаа өмсөөд гараарай. Ахиж таны хөл даарахгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!