Бүхэл өдрийн турш хөлөө өвтгөхгүйгээр өсгийтэй гутал өмсөх нууц арга: Бүсгүй та ч бас сураад аваарай

Эмэгтэй хүн өсгийтэй гутал өмссөн үедээ дур булаам, бие цэгцтэй, өөртөө итгэлтэй болоод үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Гэвч өсгийтэй гутал өмсөхөд тулгардаг нэг асуудал нь хөл өвдөх. Хэчнээн гаднаа үзэсгэлэнтэй харагдаж байгаа ч, дотроо маш их өвдөлт, тухгүй байдлыг мэдэрдэг шүү дээ.

Тэгвэл бүсгүй та тэр их өвдөлтийг мэдрэхгүйгээр өсгийтэй гутал өмсөх боломжтой гэвэл сайхан биш гэж үү? Өнөөдөр бид та бүхэндээ өсгийтэй гутлыг өвдөлтгүйгээр өмсөх аргыг зааж өгье.

Танд хэрэгтэй цор ганц зүйл бол шархны лент юм. 

Шархны лентээр хөлийнхөө ядам болон дунд хурууг хамт бооход хангалттай. Ингээд өсгийтэй гутал өмсөхөд хөл өвдөхгүй, тэнцвэрээ алдахгүй, хөлийн булчин зангирч, явахад хэцүү байлгахгүй.

Үнэхээр сонин санагдаж байна уу? Тэгвэл танд бид тайлбарыг өгье. Хөлийн ядам болон дунд хуруунд мэдрэлийн судас байдаг бөгөөд эдгээрийг нийлүүлж боосноор өвдөлт мэдрэгдэхээ болих юм. Энэхүү аргыг 1970-аад оны загвар өмсөгч Мари Хелин санаачилсан байдаг. Тэрээр орой бүр өсгийтэй гутал өмсөж, улаан хивсэн дээгүүр алхдаг байсан учир тэр их өвдөлтөөс салахын тулд тус аргыг хэрэглэж эхэлсэн гэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!