Гар хүрээд л гулсам торгомсог арьстай болох нууцыг дэлгэж байна. Та заавал туршиж үзээрэй

Өө сэвгүй гэрэлтсэн сайхан арьстай болохыг хүсч байна уу? Ингэхийн тулд та заавал үнэтэй салон орж, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй. Танд ердөө овъёос байхад л хангалттай юм. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн, толигор болгох төдийгүй маш их чийгшил өгнө. В, С витамин, кали, магни, фосфор, төмөр зэрэг бодисоор баялаг овъёос нь ашигт чанар арвинтай. Ингээд хамтдаа овъёосоор хэрхэн маск бэлтгэж хэрэглэх тухай мэдээлэлтэй танилцъя.

Арьсанд чийгшил өгөх маск

Орц:

  • Овъёос – 1 халбага
  • Цагаан шавар – 1 халбага
  • Нимбэгний шүүс – 1 халбага

Бэлтгэх арга:

Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, хатмагц нь бүлээн усаар угаагаарай.

Үрчлээний эсрэг маск

Орц:

  • Овъёос – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Сүү – 1 халбага
  • Оливын тос – 1 халбага

Бэлтгэх арга:

Овъёос, зөгийн бал, сүү, оливын тосыг хольж халаана. Бага зэрэг бүлээсгэсний дараа нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа угаана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!