Таны уудаг энгийн цайг тансаг амттай болгох дессерт бэлтгэж сураарай. Гэрээрээ зочилсон хүмүүст ч бас өөрийнхөө чадварыг гайхуулаад авахад гэмгүй шүү

Сайн гэрийн эзэгтэй байхын тулд цай хоол нь амттай байх ёстой гэдэг. Харин танай гэрт хүн зочлон ирэхэд та ямар цай барьдаг вэ? Энгийн хар цай өгөхийн оронд энгүй тансаг амттай болгож өгвөл сайхан биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ цайг төгс амттай болгох дессертийг танилцуулж байна. Та үүнээс ганц ширхгийг цайндаа хийж уухад л хэмжээлшгүй сайхан амтыг мэдрэх болно.

Орц:

  • Жүрж – 5 ширхэг
  • Элсэнчихэр – 250 гр
  • Ус – 2 аяга

Жүржээ хальслах хэрэггүй. Харин оронд нь сайтар угааж цэвэрлээрэй. Үүний дараа жүржээ дугуй хэлбэртэй хэрчиж, усандаа хийж 3-4 минут чанаарай. Одоо харин хэрчсэн жүржээ гаргаж аваад, цаасан сальфетка дээр тавьж хатаана.

Жүржээ том саванд хийж, дээр нь элсэнчихэрээ цацаж, дээр нь жүржээ тавиад ахин элсэн чихрээ цацаж, давхарлах маркаар тавьна. Ингээд үүн дээрээ усаа хийж чанах юм. Та боломжтой бол бор элсэнчихэр хэрэглээрэй. Хэрэв үнэхээр байхгүй бол энгийн элсэнчихэр ашиглаж ч болно.

Ингээд зөөлөн гал дээр 1:30 минут жигнээрэй. Хэрэв жүржийн хальс зузаан байвал хугацаагаа 30 минутаар сунгаж болох юм. Бэлэн болсон жүржээ шилэн саванд хийж хадгална. Таны гараар хийсэн энэхүү дессерт нь дэлгүүрт зарагддаг жимснээс хамаагүй амттай байх болно. Үүнээсээ ганц ширхгийг авч цайндаа хийж уугаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!