Утаанаас энэ өвөл хаашаа аялах бодолтой байна? Бид та бүхэндээ энэ өвөл аялж болох хамгийн үзэсгэлэнтэй газруудыг танилцуулж байна

Утаа хэдийн гарчихжээ. Утаанаас зугтаж, уушгиа хамгаалахын зэрэгцээ хамаг стресс бухимдлаа тайлан, сайхан дурсамж бүтээж аялаад ирэх шиг таатай зүйл гэж хаана байх билээ. Та яг одооноос мөнгөө хуримтлуулж, өвлийн тэсгим хүйтнээр халуун орныг зориорой. Харин хаашаа явахаа мэдэхгүй бол бид таны замыг заая.

Филиппин

Филиппинийг бүхэлд нь балар эртний байгаль, халуун дулаан уур амьсгал, цагаан элсэн далайн эрэг болон эртний Интрамуросаар төсөөлж болно.

Бали арал

Бали бол тэр чигтээ гайхамшгийн орон. Эрвээхийн парк, Батукару уулын дэргэдэх усан ордон цэцэрлэг, Тирти Эмпүл сүм, Сэкимпүлийн хүрхрээ, будааны талбай болон үзэсгэлэнтэй далайн эргүүд танд хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг үлдээнэ.

Тайланд

Тайландын нийслэл нь Бангкок юм. Бангкок бол улсынхаа улс төр, худалдаа, аж үйлдвэр, соёлын төв юм. Патаяа эрэг бол тайландын аялал жуулчлалын алдартай эргийн хот юм. Энд та гольф тоглож, машины уралдаан үзэж, зааны тосгон, амьтны хүрээлэнгүүд болон эртний түүхийн дурсгалт газруудаар зочлох боломжтой. Мөн мянган жилийн чулууны хүрээлэн, Паттаяа матрын ферм, Паттаяа усан парк ба далайн эргийн амралтын газар, лонхны урлагийн музей гэх мэт олон газруудаар зочлох боломжтой.

Хайнан арал

Хайнан нь БНХАУ-ын хамгийн жижиг муж юм. Хайнан нь Сан-яа хот, Яалун, Дадунхай хэмээх 3 гол үзэсгэлэнт газартай бөгөөд жуулчдын хөл тасрахгүй аж. Гүн цэнхэр далайгаар алдартай Яалон булаг, Сармагчны арал, Халуун рашаан, Томоохон худалдааны төвүүд зэрэг үзэх газар ихтэй.

Zhangjiajie (Хятад улс)

Аватар киноны зураг авалт нийсэн үзэсгэлэнт өндөр хадан уулс, дэлхийн хасгийн урт шилэн гүүр, тэнгэрийн хаалга зэрэг үзэж нүд баясгах зүйл олон бий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!