Хэн ч тоож харахгүй хуучин эд зүйлсийг ид шидийн гэмээр өөрчилсөн хүмүүс

Хүмүүс гоё тухтай гэр оронтой болохыг мөрөөдөж амьдардаг. Ялангуяа гэрээ өөрийн гараар барьж босгож эсвэл жижиг тавилга, сандал ч хамаагүй өөрөө засварлаж, угсарсан бол хэчнээн үнэ цэнэтэй санагдаж, сайхан мэдрэмж төрүүлдэг гээч. Хамтдаа бүхнийг бүтээж, байшингаа барьж, гэрээ босгож, хашаагаа барьж, жижиг тавилга ч хамаагүй гараараа урласан хосууд олон байдаг. Тэдний хөлс хүч хөдөлмөрөөр бүтсэн орон гэр нь юугаар ч үнэлэшгүй нандин байх нь тодорхой.

Өнөөдөр та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэсэн зургууд нь хуучин эд хэрэгсэл, тавилга, эзэнгүй орхигдсон өрөө, сууцыг дахин засварлаж, үлгэрийн мэт болгосон тухай өгүүлнэ.

Хуучирсан модон ширээг засварлаж, зуны сэрүүн орой дулаацаж тойрч суухад тохиромжтой галт ширээ болгосон

Олон жил бодож мөрөөдөж явсаар эцэст нь балконоо тохижуулсан

Гурван сарын турш хийсэн засвар ийм гайхалтай өөрчлөлтийг авчирсан

Маш их хөдөлмөр, түүнтэйгээ ижил хэмжээний хөрөнгө зарцуулж шинэчилсэн

20-р зуун болон 21-р зуун шиг харагдаж байгаа биз дээ?

Хаяхаар шийдээд байсан матрассаараа савлуур хийчихсэн шүү

Бодит өөрчлөлт мөн биз дээ?

Хуучин барааны дэлгүүрээс энэ буйданг аваад, багахан засвар хийгээд л цоо шинэ болчихсон

Ээж охин хоёрын бүтээлч ажил

Эцэст нь бид гэрийн театртай болсон

Энэ хоёр нэг газар гэхэд итгэхэд үнэхээр бэрх

Хэдхэн хоногийн дотор ийм гоё гүүртэй болчихсон

Хамгийн гоёмсог угаалгын өрөөний өөрчлөлт

Хогон дээрээс ч тансаг тавилга босгож болно

Аав маань ээжид ийм хувцас солих өрөө хийж өгсөн

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!