Миний дэрнээс татгалзах болсон шалтгаан

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг дэр нь Эртний Месопотамиас эхтэй. Дэрийг чулуугаар хийдэг байсан бөгөөд баян чинээлэг хүмүүс л үүнийг эзэмшдэг байв. Эртний дэрнээс ялгаатай нь өнөө үед хүмүүсийн хэрэглэх болсон дэр нь зөөлөн, хөвсгөр. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ дэрнээс татгалзах шалтгаануудыг хүргэж байна.

Нуруу өвдөнө

Дэр дэрлэж унтахад бие буруу байрлал, удаан хугацааг өнгөрүүлэх болдог. Үүнээс болж нуруу өвдөх магадлалтай аж. Харин дэрнээс татгалзнаар, та илүү зөв байрлалтай унтаж, нуруугаа хангалттай сайн амрахад хүргэнэ.

Хүзүү өвдөнө

Энэ нь нурууны өвдөлтийн шалтгаантай ижил юм.

Толгой өвдөхөд хүргэнэ

Өглөө сэрэхэд толгой тань өвдөж байдаг уу? Тийм бол энэ нь дэртэй холбоотой байж болох юм. Хэт өндөр дэр дэрлэснээс хүзүүний булчинд ачаалал өгч, толгой өвдөхөд хүргэдэг.

Стресст автуулна

Дэр эвгүй байгаагаас болж, унтаж чадахгүй шөнөжин хөрвөөж, нойр ч авч чадалгүй өглөөг угтаж мэднэ. Мэдээж таагүй байдлаар өглөөг угтах нь стрессийн дааврыг ялгаруулж, бүхэл өдрийн турш бухимдалтай явахад хүргэнэ.

Батга гарна

Дэрэнд шороо, тос, ахуйн тоос хуримтлагдсан байдаг. Хэрэв та өдөр бүр дэрний уутаа сольдоггүй, 7 хоногт нэг удаа дэрээ цэвэрлэдэггүй бол нүүрэн дээр яагаад батга гараад байна гэж гайхах шаардлагагүй. Учир нь дэрэнд нуугдсан тэр их бохирдол арьсыг үрэвсүүлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!