Турах хүсэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой гурвалжин будаа, тахианы махтай котлет хийх арга

Та турахын тулд ямар хоол иддэг вэ? Мэдээж аль болох калор илчлэг багатай хоолыг сонгон, бэлтгэж иддэг нь гарцаагүй биз. Ихэнх хүмүүс турах гэж байна гээд амтгүй хоол идэж, өөрийгөө зовоодог.

Гэхдээ та амттай хоол идэж, ходоодоо баярлуулан, амьдралаас таашаал авангаа турж болно гэхээр сайхан биш гэж үү? Тиймдээ ч та бүхэндээ гурвалжин будаа, тахианы махтай котлет хийх жорыг хуваалцаж байна.

  • Уураг – 8.2 гр
  • Өөх тос – 3.9 гр
  • Нүүрч хүчил – 6.5 гр

Орц:

  • Тахианы татсан мах – 400 гр
  • Ус – 300 гр
  • Гурвалжин будаа – 100 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Өндөг – 1 ширхэг
  • Соё соус – 2 халбага
  • Хар перец – 2 гр
  • Давс – 2 гр
  • Талхны үйрмэг – 20 гр
  • Ургамлын тос – 2 халбага

Бэлтгэх арга:

  • Гурвалжин будаагаа давстай халуун усанд хийж орхино.
  • Сонгиноо жижиглэн хэрчинэ.
  • Татсан тахианы махан дээрээ агшаасан гурвалжин будаа, хэрчсэн сонгино, өндөг, соё соус, хар перец болон давсаа хийж базаарай.
  • Үүгээрээ котлет бэлтгэж, талхны үйрмэгт өнхрүүлнэ.
  • Бэлэн болсон котлетоо тосонд хоёр талаар нь шаргал болтол шарна.

Ингээд л таны илчлэг багатай амтат хоол бэлэн болно. Та сайхан хооллоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!