Алдартай одуудын өөрсдийн гараар бэлтгэж хэрэглэдэг маскыг сураад аваарай!

Та алдартай одуудын дандаа хамгийн үнэтэй зүйлсийг хэрэглэж, гоо сайхнаа тодотгодог гэж бодож байна уу? Тэгвэл энэ нь тун ч буруу ойлголт аж. Учир нь алдартай одууд ч бидэнтэй адил өөр өөрсдийн гэсэн гоо сайхнаа тодотгох нууц аргатай байдаг гэнэ. Ингээд хамтдаа тэдний өөрсдийн гараар бэлтгэн хэрэглэдэг гоо сайхны аргуудтай танилцъя.

Миранда Керрийн үсний маск

Хэрэг болох зүйлс:

  • Кокосын тос – 2 халбага
  • Алимны цуу – 1 халбага

Орцоо хольж бэлтгэнэ. Үсээ шампунь ашиглаж угаасны дараа, ангижруулагч хэрэглэхийн өмнө бэлтгэсэн маскаа үсэндээ түрхээрэй. 3-5 минутын дараа үсээ усаар зайлна. Энэ нь үсийг гялалзсан эрүүл болгох аж.

Жулиа Робертсийн гар чийгшүүлэгч

Хэрэг болох зүйлс:

  • Оливын тос

Нэрт жүжигчин маань гар нас илэрхийлдэг гэдгийг сайн мэднэ. Тиймдээ ч оливын тосоор гараа арчилж, түрхдэг аж.

Кендалл Женнерийн батганы эмчилгээ

Хэрэг болох зүйлс:

  • Нимбэгний шүүс – тал халбага
  • Хүнсний сода – тал халбага
  • Зөгийн бал – 1 халбага

Бүх орцоо хольж бэлтгээд, батгатай хэсэгтээ түрхэнэ. Хэсэг хугацааны дараа бүлээн усаар угаагаарай. Загвар өмсөгч Кендалл нь өсвөр насандаа батга ихтэй байсан ч, энэ аргаар сорвигүй эдгээж чадсан байдаг.

Прианка Чопрагийн уруулын скраб

Хэрэг болох зүйлс:

  • Далайн давс – 1 чимх
  • Глицерин – 2-3 дусал
  • Сарнайн ус – хэдэн дусал

Уруулаа илүү дур булаам, бумбагар харагдуулахын тулд энэхүү аргыг хэрэглэж болох юм. Бүх орцоо хольж, үүгээрээ уруулаа үрэхэд л хангалттай.

Викториа Бекхамын үрчлээний эсрэг маск

Хэрэг болох зүйлс:

  • Авокадо – 1 ширхэг
  • Чангаанз – 1 ширхэг

Хоёр орцоо хольж нухаарай. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, бүлээн усаар угаана. Алдартай дуучин, загвар зохион бүтээгч бүсгүйн төгс арьсны нууц нь энэ жор гэнэ шүү.

Адриана Лимагийн үсний маск

Хэрэг болох зүйлс:

  • Авокадо
  • Ангижруулагч

Авокадогоо нухаж, ангижруулагчтайгаа холино. Үсэндээ түрхэж, 40-50 минутын дараа угаагаарай. Долоо хоногт нэг удаа ашиглахад хангалттай.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!