Шилдэг гэрийн эзэгтэй болоход туслах гал тогооны залиуд: Таны нууцыг мэдэх гэж гэрээр тань зочилсон хүн бүр хуйларна

Амттай хоол бэлтгэхэд жорыг сайн мэдэж байх тийм ч чухал биш. Заримдаа гал тогоонд жорноос илүү хоол хийхэд туслах, ажлыг хөнгөвчлөх арга залиуд тус болдог. Тэгвэл та бүхэндээ тэдгээр аргуудаас тусгайлан хуваалцахаар бэлтгээд байна.

  • Стейк шарахдаа байн байн эргүүлж болохгүй. Энэ нь махны шүүсийг алдагдуулж, хатуу, амтгүй, аргуу болгоно. Харин хэзээ эргүүлэхэд тохиромжтой гэдгийг мэдэхийн тулд хайруулын тавгаа барьж байгаад хөнгөн сэгсрээд үз. Мах тань шууд гулсаж байвал, эргүүлэх цаг болсныг мэдэж болно.
  • Оливын тосонд хоол хуурах нь буруу. Тус тос нь өндөр температурт ууршиж, хоолны амтыг өөрчлөхийн зэрэгцээ эрүүл мэндэд муугаар нөлөө үзүүлж мэдэх юм.

  • Өндөгний чанарыг шалгахын тулд стакантай усанд хийгээд үз. Өндөг шууд стаканы ёроол руу унаж байвал, шинэхэн өндөг гэж үзэж болно. Харин хөвж гарч ирсэн өндгийг идэж болохгүй.
  • Хоолоо болсны дараа шууд таваглаж болохгүй. 2-3 минут хоолоо амрааж, амталгаа нь илүү сайн орох боломжийг олгох хэрэгтэй.

  • Загасны махыг гриллдэх гэж байгаа бол, грилл дээрээ эхлээд зүссэн нимбэгнүүд тавиарай. Үүн дээрээ загасаа тавьж шар. Энэ нь загасыг түлэгдэхээс сэргийлэх төдийгүй амтыг нэмэгдүүлнэ.

  • Маслоо яаралтай зөөлрүүлэх шаардлагатай байгаа бол, тавагтай масло дээрээ халуун стакан тавьчих. Хэдхэн минутанд масло зөөлрөх болно.
  • Дарсыг задалснаас хойш 4-5 хоногтоо асуудалгүй шинээрээ байдаг.

  • Хайруулын тавгандаа махаа тааруулж хийх нь чухал. Хэт их хэмжээний мах хийснээр, мах хатуу, аргуу болдог. Харин хэмжээг нь тааруулж хийснээр мах зөөлөн, шүүслэг болох аж.
  • Шарах шүүгээндээ ямар нэгэн хоол хийж байгаа бол, гаргах цагаас 5 минутын өмнө хоолоо түр гаргаж ирээд, үрсэн бяслагаа цацаад, буцаагаад хийж байгаарай. Бяслагаа шууд хоолон дээрээ цацаад, шарах шүүгээндээ хэт олон минут шарчихвал дээд хэсэг нь түлэгдэж, хатуу болох аюултай.

  • Махны модоо хальтрахгүй байлгахын тулд доор нь гал тогооны алчуур тавьж байгаарай.
  • Төмсний нухаш хийхдээ зөвхөн бүлээн сүү ашиглах хэрэгтэй.

  • Олон тооны өндөг чанах хэрэгтэй байгаа бол, том тогоонд ус буцалгаж, өндгөө дотор нь хийж чанах хэрэггүй. Харин оронд нь шарах шүүгээнд жигнэж болно.
  • Хэрэв танд майонез хэрэгтэй байгаад, та дэлгүүр гарах завгүй байгаа бол, 1 ширхэг өндгийг 150 мл оливын тостой хольж блендэрт хийж эргүүлээрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!