Гэрээ эмх цэгцтэй болгох гайхалтай 10 арга

Ням гараг бол амралтын гэхээсээ илүүтэй их ажлын өдөр билээ. Хүн бүр л гэрээ цэвэрлэж, хөнжил гудсаа угааж бэлтгэдэг. Иймд бид та бүхнийхээ их ажлын өдөрт зориулан гэрээ эмх цэгцтэй байлгах гайхалтай аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Доор дурдах аргууд нь таны гэрийг цэвэрхэн атлаа цэгцтэй харагдуулах төдийгүй эзэгтэй нарын уурыг бардаг олон асуудлыг хөнгөвчилж өгөх давуу талтай юм.

1. Цэвэрлэгээний хэрэгслүүдээ нэг дор хадгалах

Зарим тохиолдолд гэрийн эзэгтэй нар маань цэвэрлэгээний хэрэгслүүдээ нэг дор хадгалж, шүүгээнд хийдэг. Гэвч энэ нь маш буруу үйлдэл юм. Та гал тогоо болон угаалгын өрөөний угаагч бүтээгдэхүүнүүдээ үргэлж тус тусад нь байршуулж хадгалаарай. Энэ нь элдэв бактери дамжих, халдварлах зэргээс сэргийлэх ач тустай ажээ.

2. Хувцсаа буруу хадгалах

Гэрэлтдэг пластик саванд хувцас хадгалахад зохимжгүй байдаг. Хэрвээ энэ нь байнга ил байдаг бол бүр ч дэмий. Гэр, өрөө замбараагүй харагдах гол түлхэц болдог тул үүний оронд даавуун хайрцгийг сонгоорой.

Хайрцаг тус бүрт хувцсаа төрөл төрлөөр нь ялгаж хийгээд тавихад гэр тань урьд өмнөхөөсөө илүү цэгцтэй болсон байхыг та анзаарна.

3. Гар хүрэхэд хэцүү газар эд зүйлсээ хийх

Бид заримдаа гар хүрэхийн аргагүй газарт хэрэгтэй зүйлсээ байрлуулж төвөгтэй байдал үүсгэдэг. Иймд та өнөөдөр их цэвэрлэгээ хийхдээ тавиур дээрх эд зүйлсээ цэгцэлж үргэлж хэрэг болдог зүйлсээ ойрхон, ашиглаад байдаггүй зүйлсээ дээр байрлуулж, байрыг нь солиод үзээрэй.

4. Нэг өлгүүрт хэт их хувцас өлгөх

Ханын өлгүүрт хэт олон зүйлс давхарлаж өлгөх нь гэрийг эмх цэгцгүй, замбараагүй харагдуулах сул талтай байдаг. Харин та үүний оронд хувцасны өлгүүрийг сонгож, хувцаснуудаа нэг бүрчлэн өлгөж, тогтоогоорой. Энэ нь гэрийг тань зай завсар ихтэй харагдуулах төдийгүй танд ч авч өмсөхөд амар хялбар байх болно.

5. Улирлын хувцаснуудаа цаасан хайрцаганд хийх

Өмсөхгүй болсон, эсвэл зуны хувцсаа цаасан хайрцаганд хийж хадгалах тийм ч гайхалтай санаа биш юм. Учир нь дараа нь та хайсан хувцсаа тэндээс олох гэж бүх хайрцгийг ухна гэдэг төвөгтэй ажил биш гэж үү? Харин гэрэлтдэг саванд хувцаснуудаа хийж хадгалснаар асуудлыг шийдэж болно.

6. Гэр бүлийн гишүүддээ бүхнийг хэлэхгүй байх

Нөхөр, хүүхэд тань дуртай цамцаа хайж байна гээд өдөржин цэгцэлж хураасан хувцсыг тань өглөө сэрэхэд нураагаад хаячихсан байдаг уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Та хувцаснуудаа цэгцэлж байхдаа нөхөр, хүүхдээ хажуудаа байлгаж, нэг бүрчлэн хэлж өгөөрэй. Эс бөгөөс тэд хувцсаа хаана орсныг мэдэхгүй тул шүүгээгээ ухаж, бүхнийг бусниулж мэднэ.

7. Угаах хувцаснуудаа бөөгнүүлэх

Угааж цэвэрлэх хувцаснуудаа гаргаж бөөгнүүлэхдээ ор дэвсгэр, шалаар нэг тарааж замбараагүй байдал үүсгэх гэсний хэрэггүй. Ингэснээр гэр тань улам бүр цэвэрлэхэд төвөгтэй болдог. Та угаах хувцаснуудаа угаалгын өрөөндөө оруулж тавих хэрэгтэй бөгөөд бусад өрөөнүүдэд тарааж ажлаа нэмэгдүүлэхээс зайлсхийгээрэй.

8. Хувцасны шүүгээ

Задгай ханын шүүгээнд хувцсаа хийж, хөшгөөр халхлах нь тийм ч гайхалтай санаа биш. Энэ нь өрөөг жижиг зайтай, дээрээс нь замбараагүй харагдуулах талтай байдаг. Харин үүний оронд та цулгай өнгийн гүйдэг хаалгыг сонгож байршуулж болохоос гадна хаалгатай хувцасны шүүгээ худалдаж авсан нь дээр болов уу. Ингэснээр өрөө тань цэлгэр уудам, цэвэрхэн цэгцтэй харагдах аж.

9. Өөр өөр өнгийн эд зүйлсийг нэг дор байршуулах

Хэт олон өөр өөр өнгийн зүйлсийг нэг тавиур дээр байршуулах нь буруу үйлдэл юм. Харин үүний оронд ижил өнгөтэй цөөн зүйлсийг эвийг нь олж тавих нь гэрийн уур амьсгалд нөлөөлж, загварлаг дэгжин харагдуулдаг аж. Хэрэв та ч бас өнгө, хэмжээ зэргээс хамааралгүй эд зүйлсээ өрж тавьсан бол яг одоо мэдрэмжээрээ засч, гэрээ тохижуулаарай.

10. Ганц гэрэл ашиглах

Таазнаас зүүлттэй ганц гэрэл гэрийг хангалттай гэрэлтүүлж, гоё сайхан харагдуулж чаддаггүй сул талтай. Иймд та таазанд байршуулсан гэрэлнээс гадна хэд хэдэн гэрэл авч байршуулаарай.

Энэ нь таны гэрийг өнгөлөг гоёмсог атлаа романтик орчин бүрдүүлэх боломжийг бүрдүүлж өгөх болно. Түүнчлэн та орой үдшийн цагаар том гэрлээ унтрааж, ширээний, ханын гэхчлэн гэрэлнүүдээ асааж болох аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!