Урт үсээрээ алдартай Хятадын Хуанлуо тосгоны бүсгүйчүүдийн нууц юу вэ?
Хятад эмэгтэйчүүд эртнээс урт гялалзсан үсээрээ гайхагдаж ирсэн. Тэдний урт эрүүл үсний нууц нь эртний Хуанлуо тосгоноос эхтэй. Тосгоны бүсгүйчүүд бүгд урт үстэй байх бөгөөд үсний дундаж урт нь 1.4 метр хүрэх аж. Харин тэдний гайхалтай урт үсний нууц чухам юу бол?
Тэдний урт, эрүүл үсний хамгийн том нууц бол исгэсэн будааны шүүс аж.
Эрт дээр үеэс Яо эмэгтэйчүүд, мөн Хятадын эзэн хааны гүнж нар будаагаа чанаж болгосон усыг үсээ угаахад ашигладаг байжээ. Яао эмэгтэйчүүдийн хувьд урт, гялалзсан үс нь урт наслалт, хөгжил цэцэглэлт, эд баялаг, аз хийморийг бэлгэддэг хамгийн үнэ цэнэтэй зүйл юм.
Яао эмэгтэйчүүд үсээ ариун гэж үздэг бөгөөд нөхөр, хүүхдүүдээс нь өөр хүмүүсийг үсэнд нь хүрэхийг хориглодог. Хэрэв нөхөрт гараагүй бүсгүйг үсийг нууцаар харах эсвэл хүрсэн эрийг шийтгэж, 3 жилийн турш тухайн гэр бүлд хүргэний үүрэг гүйцэтгэхийг тушаадаг. Энэхүү хоцрогдсон хуулийг 1980-аад оны сүүлээр хүчингүй болгосон байна.
Ингээд хамтдаа үс ургуулагч будааны шүүсийг хэрхэн бэлтгэх аргыг сурч авцгаая.
- 1 аяга будааг усанд хийж угаана.
- Будаагаа усанд 15 минут байлгаж, үе үе хутгаарай.
- Одоо будаа угаасан усаа шүүж авна.
- Шүүж авсан усаа өрөөний температурт 1-2 өдөр байлгаж, исгэнэ.
- Үүнийгээ буцалгаад, гал дээрээс авч хөргөнө.
- Ингээд бэлтгэсэн шүүсээрээ үсээ угааж, хуйхандаа шингээж шавьших хэрэгтэй.
- Дараа нь бүлээн усаар зайлж арилгана.
Судалгаанаас харахад исгэсэн будааны ус олон давуу талтай
- Үсний уян хатан чанарыг сайжруулж, нөхөн сэргээх үйлчилгээтэй антиоксидант, эрдэс бодис, Е аминдэмээр баялаг.
- Энэ нь гэмтсэн үсийг сэргээдэг гэгддэг нүүрс ус болох инозитол агуулдаг. Мөн үсийг гэмтэхээс сэргийлдэг.
- Исгэсэн будааны усан дахь амин хүчил нь үсний үндэс бэхжүүлэхэд тусалдаг.