Арааны шүлс урсгам амттай мандаринтай амттан бэлтгэх жор

Хамгийн амттай төдийгүй бэлтгэхэд хялбархан амттаны жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.

Орц:

  • Өндөг – 3 ширхэг
  • Элсэн чихэр – 80 гр
  • Гурил – 150 гр
  • Элсэн чихэр  – 4 халбага
  • Хөөлгөгч – 1 амны халбага
  • Масло – 40 гр
  • Сүү – 100 мл
  • Ваниль – 5 гр
  • Мандарин – 5-6 ширхэг

Хийх арга:

4 халбага элсэн чихрээ хайруулын тавганд хийж, зөөлөн гал дээр хайлуулна. 5-7 минут байлгаарай.

Мандаринаа хальсалж, хөндлөн голоор нь хуваана.

Өндгөө хутгаж, дээр нь элсэн чихэр, ванилиа хийгээрэй. Үүнийгээ хайлуулсан масло, сүүн дээрээ хийж хутгана.

Гурилаа хөөлгөгчтэйгээ холиод, дээр нь өмнө хутгаж бэлтгэсэн сүүтэй зуурмагаа нэмээд гурилаа миксер ашиглаж зуурна.

Одоо шарах шүүгээний дугуй савны ёроолд калькин цаас дэвсэнэ. Үүн дээрээ хайлуулж бэлтгэсэн элсэн чихрээ асгаарай.

Дээр нь голоор нь зүсч хувааж, олон ширхэг болгосон мандаринаа өрнө. Хамгийн дээр нь гурилан зуурмагаа асгаарай.

Ингээд амттанаа шарах шүүгээнд хийж, 180 хэмд 30-40 минут жигнэнэ. Зуухнаас гаргаж хөргөж, зүсч идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!