Шинэ он гарахаас өмнө гэрээсээ гаргаж хаях хэрэгтэй зүйлс

Карентины өдрүүдэд юу эсийг хийх билээ. Өнөөдөр хамтдаа гэрээ цэвэрлэж хэрэггүй эд зүйлсээ гаргаж хаяцгаая. Гэрт хэрэггүй эд зүйлс хөглөрөөд ирэхэд энэ нь орлого, эд баялгийн үүдийг хааж, уур амьсгалыг бохирдуулж эхэлдэг байна. Тиймээс юуг гэртээ байлгаж болохгүйг олж мэдэцгээе.

Урагдаж хуучирсан ор хөнжлийн даавуу, алчуур

Орны цагаан хэрэглэл нь унтлагын өрөөний дотоод заслын өнгийг тодотгохоос гадна нойрны чанарт нөлөөлдөг. Тиймээс хуучирч муудаад, энд тэндээ цоорчихсон, урагдсан ор хөнжлийн даавуугаа хайрлаж, харамсахгүйгээр хаяарай.

Гар нүүрний алчуур ч мөн адил. Хуучирсан гар нүүрний алчуур нь амархан бохирдож, төрөл бүрийн нян бактери үржих таатай орчин болж хувирдаг. Харин үүнээр нүүрээ арчих нь арьсыг үрэвсүүлж, бохирдоход хүргэх төдийгүй батга гарах гол шалтгаан болно. Иймд гар нүүрний алчуураа ойр ойрхон сольж байгаарай.

Өрөөсөн эд зүйлс

 

Оймс, бээлий, ээмэг гээд хэчнээн дуртай байсан ч хамаагүй, хэрэв өрөөсөн нь алга болсон бол  хадгалаад байх нь утгагүй юм. Тиймээс таны хийх ёстой зүйл хаях. Мэдээж алт, монет зэрэг үнэт эдлэл бол зарж борлуулж болно.

Хэрэгцээгүй болсон картууд

Хугацаа нь дууссан, ашиглахаа больсон картуудыг хадгалах хэрэггүй. Бүгдийг нь шалгаж, хэрэггүй болсон картуудыг хаяарай.

Удаан хугацаанд өмссөн дотуур өмд

Сунаж, элэгдсэн дотуур хувцас бүү өмсөж байгаарай. Энэ нь таны өөрийгөө гэх үнэлэмжийг бууруулах сөрөг талтай. Үргэлж гоёмсог, шинэ дотуур хувцас худалдан авч өмсөх хэрэгтэй.

Хоосон хайрцаг, савнууд

Хэзээ нэгэн цагт хэрэглэж магадгүй гээд хоосон хайрцаг, савнууд хадгалсаар байна уу? Харин таныг хэрэглэх гэж хадгалсаар байтал тэдгээр хайрцагнууд овоорч, бараг нэг өрөө дүүргэх хэмжээтэй болчихно. Тиймээс ингэж хөглөрүүлж, гэрээ замбараагүй харагдуулах хэрэггүй шүү дээ. Он гарахаас өмнө их цэвэрлэгээ хийгээд хоосон хайрцаг саваа гаргаж хаяарай.

Өмсөж зүүхээ больсон гутал, цүнх

Өмсдөггүй мөртлөө хаяж чаддаггүй гутал болон цүнх эмэгтэй хүн бүрт байдаг. Зүгээр л хадгалж, шүүгээний мухарт хэвтсээр олон жилийн үдэж байгаа. Тэгвэл одооноос өөрт хэрэггүй зүйлсээ бусдад өгч сураарай. Танд хэрэггүй ч хэн нэгэнд хэрэгтэй байж мэднэ шүү дээ.

Хуучин утасны цэнэглэгч, чихэвч гэх мэт зүйлс

Хэрэв та гар утсаа сольж, шинийг авсан бол хуучин утасныхаа дагалдах хэрэгслүүдийг ч мөн хаях нь зүйтэй. Хэн ч хэрэглэхгүй, хог болохоор өөрцгүй зүйлсийг гэртээ хадгалж болохгүй.

Хэзээ ч зүүхгүй гоёл чимэглэл

Эмэгтэйчүүд тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаад гоё харагдсан л бол авчихдаг зантай. Харин дараа нь түүнийгээ зүүж хэрэглэх нь ховор. Гоёл чимэглэлийн хайрцаг саванд хэзээ ч ашиглагдахгүй зэвэрч хэвтэх зүүлт, бугуйвч зэргээ эргэлзэх зүйлгүйгээр хогийн уут руу авч хий.

Цаасан хог 

Хугацаа нь дууссан баталгаат хуудас, 10 жилийн хугацаатай түрээсийн гэрээ, хуучин тэмдэглэл болон бусад цаасан хогийг хүмүүс олон жил хадгалдаг. Чухам яах гэж хадгалдаг бол? Мэдээж ямар ч хэрэг байхгүй. Тиймээс яг одоо эдгээрийг хаях цаг нь болсон.

Хугацаа нь дууссан эд зүйлс

Яг одоо гэртээ байгаа хэрэглээний эд зүйлсийн хадгалах хугацааг шалгаарай. Хэрэв хугацаа нь дууссан зүйлс байвал бүгдийг нь гаргаж хаяарай.

Эвдэрч, хуучирсан тоглоом

Гэртээ байгаа хайрцаг дүүрэн эвдэрч хуучирсан тоглоомуудыг гаргаж хаях хэрэгтэй. Хүүхдүүдийн хувьд тоглож дассан тоглоомоосоо салах амаргүй байх ч гэлээ, хүүхдийн сонирхол амархан өөрчлөгддөг тул тэдний насанд тохируулж, өөр тоглоом авч өгөөрэй.

Эмтэрч хагарсан сав суулга, аяга шанага

Аяга таваг, сав суулга хэрэв хэтэрхий муудаж, амсар нь эмтэрч хагарсан бол хаяарай. Гал тогооны эд хэрэгслүүд цэвэрхэн, гялалзсан, шинэхэн харагдаж байж гэрийн уур амьсгалыг таатай болгодог аж.

Дахиж уншихгүй номнууд

Өмнө нь уншчихсан, дахин унших шаардлагагүй номнуудаа зарж борлуулах эсвэл бусдад тарааж өгөөрэй. Мэдээж өөрт таалагддаг, хайрладаг номнуудаа хадгалж үлдэх нь зохистой боловч номнууд хэт олшрох үед гэр замбараагүй болж эхэлдэг.

Хатаж хуучирсан зүйлс

 

 

 

Хатчихсан хумсны будаг, палмастер, хуучирч хэрэглэх аргагүй болсон нүүрний будаг зэргийг мөн адил хаях хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!