Ходоодны хямрал, гэдэсний өвдөлтийг намдаах үйлчилгээтэй сонгинын цай

Сонгино нь бидний биед шаардлагатай маш олон төрлийн ашиг тусыг өөртөө агуулж байдаг. Бид үүнийг хоолонд амтлагч болгон ашиглахаас хэтэрдэггүй нь харамсалтай. Гэхдээ өөр бусад аргаар сонгиноос ашигтай шим тэжээлийг хүлээн авч болох юм.

Өнөөдөр та бүхэндээ сонгинотой цай бэлтгэх аргыг зааж өгөхийн зэрэгцээ энэ нь чухам биед ямар эерэг нөлөө үзүүлэх талаар танилцуулахаар бэлтгэлээ.

Хэрэг болох зүйлс:

  • Сонгино – 1 ширхэг
  • Хандалсанц цай – 200 гр

Цайны амтыг нэмэгдүүлэхийн тулд зөгийн бал эсвэл гааны навч ашиглаж болно.

Сонгиноо хальсалж бэлтгэнэ. Сонгиноо хөндлөн хэрчих бөгөөд хамгийн гол нь гүйцэт хэрчиж, салгаж болохгүй. Нэг ёсондоо сонгино тарж бутрахгүй бүхлээрээ байх ёстой ба ердөө л хамгийн сүүлийн давхарга хүртэл хэрчихэд хангалттай гэсэн үг.

Ингээд сонгиноо хандалсан нэг стакан цайн дээрээ хийж, 10-15 минут байлгаад аваарай. Бэлтгэсэн цайгаа ходоод гэдэс тань эвгүйрхэж, дотор гэдэс таагүй оргисон үед ууна.

Энэхүү цай нь гэдэс дотор хямрах, өтгөн хатах, хэвлийгээр хөндүүрлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээс гадна бронхит өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Сонгино нь ханиалгыг намдааж салстыг гадагшлуулахад тусална. Хэрэв та энэ цайг шөнийн цагаар уувал мэдрэлийн систем тайвширч, нойргүйдлийг эмчилж, сайн унтаж амарч чадна.

Сонгинотой цайг орондоо орохоос өмнө 6-7 хоног дараалж уухыг зөвлөдөг. Та ууж үзээд үр дүнг өөрийн биеэр мэдрэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!