Байцааны ороомог хийх хамгийн амттай жор

Өнөөдөр та бүхэндээ хамгийн амттай байцааны ороомог бэлтгэх жорыг зааж өгөх гэж байна. Бэлтгэхэд хялбар, орц энгийн нэмээд хүн бүрийн таашаалд нийцэхүйц амттай болдог тул эргэлзэх зүйлгүйгээр дагаад хийгээд үзээрэй.

Орц:

  • Байцаа – 1 ширхэг
  • Төмс – 300 гр
  • Утсан тахианы цээж мах – 300 гр
  • Бяслаг – 50 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Гурил – 1 халбага
  • Давс, перец, халуун ногоо – амталгаагаар

Байцааны навчийг авч, буцалсан усанд хийж чанаж болгоно. Махаа шоо хэлбэртэй хэрчиэрэй. Төмсөө чанаад, маслотой хольж нухна. Үүнийгээ татсан мах, давс, перец, халуун чинжүү зэрэгтэй хольж базах бөгөөд үрсэн бяслагаа мөн нэмээрэй.

Чанаж болгосон байцааны навчин дээрээ амталсан махаа тавьж, бооно. Өндгөө хагалж, гурил, давс перецтэй хольж хутгаад байцааны ороомог дээгүүрээ түрхэж өгөөрэй.

Одоо хайруулын тавгандаа тос хийж халаагаад, ороомогоо шарна. Хоёр талаар нь ээлжлэн шарж болгоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!