Яагаад орчин үеийн 30 настнууд “өнгөрсөн үеийнхээс” илүү залуу харагдах болсон бэ?

Өмнө нь 30 настай эгч нарыг харахад аль хэдийн амьдрал нь тогтчихсон, олон хүүхэд гаргачихсан, гаднаас нь харахад үнэндээ хөгшин харагддаг байсан. Гэтэл өнөө цаг үед 20 настай болон 30 настай бүсгүйчүүдийг ялгахад бэрх болжээ. Үүний учир шалтгаан чухам юунд нуугдаж байгаа юм бол? Тус асуултын хариултыг та бүхэндээ өгөхөөр бэлтгэлээ.

Нас бол тоо гэж боддог

Өмнө нь 30 насыг хөгшин гэж бодож, тэр бодолдоо автаж, сэтгэлгээ, гадаад төрх байдал ч мөн дагаж хувьсдаг. Харин энэ цаг үед 30 нас бол залуудаа орно. 30 насандаа бүсгүйчүүд ид хийж бүтээж, өөрсдийгөө хамгийн гялалзах үе дээрээ яваа гэж ойлгодог болсон.

Тэдэнд сонголтын эрх чөлөө бий

Хуучин цаг үед бүсгүйчүүд 25 нас хүрээд өнгөлөг, гоёмсог хувцаснаас татгалзаж, өөрийгөө намбатай байх ёстой гэж үзэн, хувцаслалтаа өөрчилдөг. Өнөөдрийн 30 настнууд гял цял хувцаслаж, өөрөөсөө 10 насаар дүү хүүхдүүдээс ялгагдах зүйлгүй загварлаг, эрч хүчтэй харагддаг билээ.

Нүүр будалт тэднийг авардаг

Бид нүүр будалт өндөр хөгжсөн цаг үед амьдарч байгаа маань нэг талаар тун ч азтай хэрэг. Өдөр бүр нүүрээ будаж, өнгөлөг, эрч хүчтэй харагдаж чадах нь өнөө цагийн 30 настнуудын залуухан харагдаж байгаа нэгээхэн нууц юм. Харин өнгөрсөн рүү эргээд харвал бүсгүйчүүд зөвхөн тэмдэглэлт өдөр, баяр ёслолд явахдаа л нүүрээ буддаг байв.

Илүү тогтвортой санхүүтэй

Орчин үеийн бүсгүйчүүд өөрсдөдөө мөнгө зориулахаас эмээдэггүй. Үргэлж нөхөр хүүхдийнхээ төлөө амьдарч, өөрийгөө гаргуунд гаргадаг байсан 20-р зууны бүсгүйчүүдээс өөр. Тэд өөрсдөө мөнгө олж, үүнийгээ гоё сайхан харагдахдаа зориулж, кайф авч амьдардаг.

Өндөр хөгжсөн гоо сайхан, арьс арчилгааны эрин үед амьдарч байгаа

Одоо цагт бол сайхан харагдаж, арьсаа арчилахад хялбар. Гагцхүү мөнгө болон цаг хугацаа байхад л мөнхийн залуу сайхан харагдаж ч болох юм. Өнгөрсөн үед ийм зүйлүүд байгаагүй нь харамсалтай.

Загварын салбарын хөгжил тэдний давуу тал

Орчин үеийн 30 настай бүсгүйчүүд өөрийн дуртай хувцсаа худалдан авч өмсөөд, харц дээгүүр, дэгжин гэгч нь алхаж чадна. Тэдэнд хувцасны маш олон сонголт бий. Хувцаслалтаар насаа халхалж, улам бүр залуухан, халуухан харагддаг аж.

Тэд өөртөө итгэлтэй, эрч хүчтэй

Нийгэм өөрчлөгдөж, бүсгүйчүүд зөвхөн гэрт сууж, хүүхдээ харж, нөхрөө халамжлах ёстой гэх үзэл баримтлал алга болсон. Тиймээс бүсгүйчүүд гадуур ажиллаж, карьераа өсгөж, хажуугаар нь ээжийн үүргээ ч гүйцэтгэдэг билээ.

Эрүүл мэнддээ илүү их анхаардаг

Өнөө цагт эмэгтэйчүүд гэлтгүй хүн бүр эрүүл мэндээ анхаардаг болсон нь сайшаалтай. Үүнээс улбаалж дундаж наслалт ч өндөрсөж, хүмүүсийн амьдрал 30 наснаас эхэлдэг болсон.

Өөрийн үзэл бодолдоо үнэнч

Өмнө нь бүсгүйчүүд хүн бүрийн үгийг сонсож, ялангуяа ахмад хүн юм хэлж байгаа бол заавал сонсож, хүндэлж, хүлээж авах ёстой гэх дүрэм үйлчилдэг байсан. Энэ нь мэдээж сэтгэл санааг тавгүйтүүлэх, хүсээгүй зүйлээ хүчээр хийж, үргэлж бусдын хэлснийг гүйцэлдүүлж амьдрах нь амархан хөгшрөхөд ч хүргэнэ. Харин өнөө цаг үед өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэн байхаас үл хамаарч, өөрийгөө хамгаалж чаддаг болсон нь сэтгэцийн хувьд эрүүл байхад тустай. Мэдээж сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэнд, гадаад төрх байдалд нөлөөлнө.

Ус уух ямар чухал болохыг сайн мэднэ

30 насанд тохирох хэмжээний ус ууж байх нь чухал бөгөөд энэ нь арьсыг чийгшүүлж, залуухан үзэсгэлэнтэй харагдахад том тус хүргэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!