Хувцас эдлэлийг чанартай эсэхийг шалгах аргууд

Та шинэ хувцас худалдаж авахдаа чанарыг нь хэрхэн шалгадаг вэ? Зарим хүмүүс хэрхэн шалгахаа ч мэдэхгүй тул гаднаас нь хараад л авчихдаг. Өндөр үнэ төлж авсан хувцас тань ганц угаагаад л агшиж, хэд өмсөөд л бөөсөрч, урагдвал яах вэ? Ийм нөхцөл байдалтай нүүр тулж, сүүлд харамсаж суухгүйн тулд хувцас худалдаж авахдаа чанарыг нь шалгах аргуудыг сурч авах хэрэгтэй. Харин тэдгээр аргууд нь энд байна.

Даавууны чанарыг базаж шалгах

Даавууны чанарыг шалгахын тулд тухайн хувцас эдлэлээ чанга базаад тавиарай. Харин даавуу яг л үрчийсэн цаас шиг харагдаж байвал, энэ нь даавууны хэлбэрийг хадгалахын тулд химийн бодис ашигласан гэсэн үг. Тус төрлийн даавуугаар хийгдсэн хувцсыг ганц удаа угаахад л хивс шиг хатуу болж ирнэ.

Оёдлын завсрыг шалгах

Чанартай хувцасны оёдол шигүү бас чанга байдаг. Оёдлыг хоёр тал руу нь татаж үзэхэд ярзайж гарч ирэхгүй бөгөөд голд нь завсар зай харагдахгүй.

Цахилгааныг шалгах

Хүмүүс ихэвчлэн цахилгааныг шалгаж үзэхээ мартчихдаг. Харин дараа нь цахилгаан гацах, барихгүй байх зэрэг асуудалтай тулгардаг. Тиймээс хувцсаа худалдаж авахаас өмнө цахилгааныг заавал шалгаж байгаарай.

Эмжүүр нь хангалттай өргөн байгаа эсэхийг шалга

Өмд, юбканы эмжээрийн өргөн 4 см, цамцны эмжээр 2 см-оос богиногүй байх ёстой. Харин эмжээргүй хувцас байх юм бол үүнийг чанаргүй гэж тооцож болно.

Сунгаж үз

Чанартай хувцас бол сунгаж татаад тавихад, буцаад яг анхны хэвэндээ орох ёстой. Та ингэж тус хувцсыг чанартай эсэхийг шалгаж болох юм.

Цахилгаан нь урттайгаа таарч байгаа эсэхийг шалга

Даашинз, юбка эсвэл бусад төрлийн хувцасны цахилгаан нь ижил урттай байх ёстой төдийгүй өнгө нь тохирч байх хэрэгтэй.

Шошгыг анхаарч хар

Шошгийн заавал уншиж, ямар материал хийгдсэн, хэрхэн угааж цэвэрлэх ёстой гэх зааврыг ч мөн ажиглаарай.

Товчны нүхийг ч мөн шалгах хэрэгтэй

 

Үйлдвэрлэгчид хуурамч эсвэл чанар муутай зүйл хийхдээ ихэвчлэн жижиг нарийн ширийн зүйлийг анхааралгүй орхигдуулдаг. Тиймээс та бараа худалдаж авахаасаа өмнө товчны хэсгийг шалгаж үзэх хэрэгтэй. Товч хэр сайн бэхлэгдсэн байгаа, товчны нүхийг цэвэрхэн оёсон эсэхийг анхаар.

Будаг оруулалтыг ажигла

Бүх хэсгүүдийн өнгө ижил байх ёстой. Мөр, бариул зэргийн өнгө бүдгэрсэн байгаа эсэхийг ажиглаарай. Энэ нь тухайн бараа, хувцсыг чанартай эсэхийг хэлж өгнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!