Ганц удаа л нүүрний будгаа арилгахгүй унтахад танд тохиолдож болох зүйлс

Манай бүсгүйчүүд заримдаа залхуураад нүүрний будгаа арилгахгүй унтчихдаг. Ганц удаа будагтайгаа унтахад яавал гэж гэх бодлоор өөрийгөө хуурч, энэ байдал олон удаа давтагдана. Харин үүний үр дүнд таны арьсны эрүүл мэндэд ямар аюул нүүрлэх тухай судалж мэдэх хэрэгтэй шүү. Бид мэдлэг дутмагийн улмаас үргэлж алдаж хохирдог талтай. Тиймээс өнөөдөр та бүхэндээ нүүрний будагтай унтах нь ямар үр дүнд хүргэдэг талаар мэдээллийг танилцуулж байна.

Арьсны нүхийг бөглөнө

Ихэнх нүүр будалтын бүтээгдэхүүн, ялангуяа силикон эсвэл акрил агуулсан бүтээгдэхүүн нь таны арьсны нүх сүвийг бөглөнө. Тос, хөлс, бактери, үхсэн арьсны эс нь шөнийн цагаар арьсанд нэвчиж, нүхийг бөглөрүүлэх бөгөөд нүхжилт томорч, хар батга ихэснэ.

Арьсыг гэмтээж, батга үүснэ

Унтахаасаа өмнө нүүрний будгаа арилгахгүй бол таны арьс амьсгалж чадахгүй. Арьсанд хүчилтөрөгч дутагдаж, будганд агуулагдах химийн бодис арьсан дээр удаан байх тусам гэмтээж, цаашлаад үрэвсэл батга үүсгэдэг байна.

Эрт үрчлээс үүснэ

Өнгө оруулагч бодис, будагны орц найрлагад багтсан химийн бодис нь урвал үүсгэж, арьсны хөгшрөх явцыг түргэсгэдэг. Нүүрээ угаахгүй унтсанаар арьсны хамгаалагч давхаргыг гэмтээж, арьсыг хуурайшуулж, үрчлээс үүсгэнэ.

Нүд болон сормуусыг гэмтээнэ

Нүд будалтын олон бүтээгдэхүүн формальдегид, хүнд металл болон бусад хорт бодис агуулдаг. Будгаа арилгахгүй унтах нь сормуус эрт унах шалтгаан болдог. Хэрэв та сормуусны будгаа тогтмол арилгахгүй бол нүдний үрэвсэл, коньюнктивит үүсэх магадлалтай болохыг судалгаанаас харж болно.

Уруул хагарч гэмтэнэ

Уруулын будаг нь уруулын чийгийг сорон авч, хуурайшуулдаг. Харин үүнийгээ арилгахгүй унтах төдийд өглөө нь таны уруул хатчихсан, бүр хагарчихсан байж мэднэ.

Арьс болон үсийг тослогтуулна

Нүүрний будагтайгаа унтах нь зөвхөн арьс биш, үсийг хүртэл гэмтээнэ. Будагтай унтах үед арьснаас тос их хэмжээгээр ялгарах төдийгүй тосны булчирхай идэвхжиж, үсний уутанцар ч тос ялгаруулж эхлэх юм. 

Арьс тэжээлээ алдана

Арьсны эсүүд шөнийн цагаар илүү хурдан нөхөн сэргээгддэг. Мэдээж будгаар хучигдсан нүүрэнд энэ нь үйлчлэхгүй бөгөөд арьс тэжээлээ алдаж, өнгө зүс гундаж эхэлнэ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!