Хэний ч мэдэхгүй шинэхэн жор: Сонирхолтой бас амттай нарийн боов хийж сураарай

Та гурилан бүтээгдэхүүн, нарийн боов хийхдээ ихэвчлэн энгийн жор ашигладаг уу? Үргэлж нэг аргаар бэлтгэж, идсээр залхахгүй байна уу? Өнөөдөр та бүхэндээ цоо шинэхэн, хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй амттай бас сонирхолтой нарийн боов бэлтгэх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Орц:

  • Хөөлгөгч – 15 гр
  • Элсэн чихэр –  2 халбага
  • Бүлээн ус – 150 мл
  • Давс – тал амны халбага
  • Тараг – тал аяга
  • Ургамлын тос – 2 халбага
  • Гурил – 3 аяга
  • Грек фета бяслаг – 400 гр
  • Масло – 4 халбага
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Тараг – 1 халбага

Хийх арга:

2 халбага гурилан дээр хөөлгөгч болон элсэн чихрээ хийж хольно. Үүнийгээ бүлээн усандаа хийж хутгаад, таглаж цааш тавиад 15 минут байлгаарай.

Тарган дээрээ давсаа хийж хутгана. Хуурай гурилан дээрээ тараг болон цааш бэлтгэж тавьсан устай гурилаа нэмэх ба дээр нь ургамлын тосоо хийж зуурна. Хэрэв гурил хэтэрхий нялцгар санагдаж байвал хуурай гурил нэмж, гарт наалдахгүй болгох хэрэгтэй. Зуурсан гурилаа дулаан газар тавьж, 40 минут амраагаарай.

Ингээд хангалттай амраасан гурилаа гаргаж ирээд, 4 тэнцүү хэсэгт хуваагаад, таглаж ахин 5 минут амраана.

Бяслагаа үрэгчээр үрээд, 4 тэнцүү хэсэгт хувааж тавиарай. Гурилаа нэг нэгээр нь элдэж, нимгэн болгоно. Эхний элдсэн гурилаа маслоор тосолж, дээр нь бяслагаа тараана. Үүн дээрээ хоёр дахь гурилаа тавьна. Ахин маслоор тосолж, мөн бяслаг цацна. Ингэж 4 гурилаа давхарлаж дуусаад, нэг талаас нь эхэлж, жижиг жижгээр ороогоорой.

Ороомогоо 11 хэсэгт хуваана. Шарах шүүгээний тавцан дээр хуурай гурил цацаж, дээр нь хуваасан ороомогоо шахаж тавиарай.

Тараг болон өндөгний шараа хольж хутгаад, ороомог дээрээ тарааж түрхэнэ. Үүнийгээ шарах шүүгээнд хийж, 180 хэмд 40 минут жигнэнэ. Ингээд л таны өмнө нь амсаж ч үзээгүй сонирхолтой бас амттайхан нарийн боов бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!