iQ нь 140-өөс дээш хүмүүст зориулсан сонирхолтой таавар

Смит хэмээх залуу мөрдөгч нэгэн хачирхалтай хүн амины хэрэг хариуцаж авна. Энэ хэрэгт бие биенээ таньдаг 5 хүн холбогдох бөгөөд хэн алуурчин бас хэн хохирогч болох нь тодорхой бус. Хэн нэгэн нь нэгнийгээ буудаж хөнөөсөн гэдгээс өөр тодорхой мэдээлэл байхгүй юм. Смит бүх баримт бичгийг сайтар судалж, цөөн хэдэн чухал нарийн ширийн зүйлсийн ачаар алуурчин болон хохирогч хэн болохыг олж чаджээ. Харин та эдгээр мэдээллийг ашиглаж, хэрэгтнийг олж чадах уу? Өөрийгөө сориод үзээрэй.

Жон

Жон бол теннис тоглох дуртай нэгэн. Гэхдээ зөвхөн сонирхогчын түвшинд тоглодог. Хэрэг гарсны маргааш тэрээр теннисийн тэмцээнд оролцсон.

Жейк

Жейк аллага болохоос нэг жилийн өмнө хот руу нүүж ирсэн. Тэрээр жижиг арал дээр төрж өссөн бөгөөд оршин суугчид нь ихэвчлэн загасчид байдаг. Тиймдээ ч Жейкийн мөрөөдөл загасчлалын усан онгоцтой болохыг мөрөөддөг.

Стив

Стив загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд өөртөө итгэлтэй нэгэн. Тэрээр хэрэг гарахаас хэд хоногийн өмнөөс Биллийн модель болж зургаа зуруулах болсон. Биеийг нь бүтэн оруулсан зураг байх аж.

Билл

Билл бол алдартай зураач. Тэр Стивийн хөргийг зурж байгаа бөгөөд цагтаа дуусгана хэмээсэн.

Алекс

Аллага гарсны дараахан Алекс далайн амьдралыг судлах экспедицийн хүрээнд Антарктид руу явсан. Тэрээр бусад 20 эрдэмтний хамт Өмнөд туйлд байгаа.

Нэмэлт мэдээлэл:

  • Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө алуурчин хөлөө хугалсан.
  • Стив, Алекс нар аллага үйлдэгдэхээс 6 сарын өмнө танилцсан.
  • Алекс, алуурчин хоёр багаасаа нэгнээ мэддэг байсан бөгөөд том хотод хөршүүд байсан.

Хариулт:

  • Жон аллагын маргааш нь теннис тоглож байсан нь батлагдсан. Харин алуурчин хөлөө хугалсан байсан гэсэн тул энэ нь Жон байх боломжгүй. Хөл нь хугархай хүн теннис тоглоод гүйж чадахгүй.
  • Алекс нь алуурчинтай ойр дотно нөхөрлөж өссөн гэх мэдээлэл байгаа тул тэр өөрөө алуурчин биш.
  • Гэмт хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө Алекстай танилцсан гэсэн тул Стив гэм буруугүй болж таарна.

Ингээд хоёр хүн шигшигдэж үлдэж байгаа нь Билл болон Жейк нар. Тэдний нэг нь алуурчин, нөгөө нь хохирогч болж таарна. Өгөгдсөн мэдээллүүдийг үзвэл, алуурчин Алекстай хамт том хотод өссөн. Тэгвэл Жейк жижиг арал дээр өссөн хэмээсэн бол хэрэгтэн биш. Ингээд ганц үлдэж байгаа хүн нь Билл. Тэрээр одоо Стивийн зургийг зурж байгаа тул амьд.

Энэ хэргийн хохирогч хэн болохыг тодруулах л үлдлээ. Алекс (одоогоор Антарктидад байгаа), Жон (аллагын маргааш теннис тоглож байсан), Стив (Биллээр зургаа зуруулж байгаа), Билл (Стивийн зургийг зурж байгаа). Ингэхээр тэд бүгд амьд байгаа болж таарч байна. Харин амьд үгүй нь үл мэдэгдэх нэгэн бол Жейк.

Дүгнэлт: Билл Жейкийг буудаж хөнөөсөн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!