Сормуус суулгуулж, наахын оронд сормуусаа ургуулцгаая: Сарын дотор сормуусыг мэдэгдэхүйц ургуулах аргууд

Сормуус маш чухал. Өтгөн, урт сормуустай бүсгүйчүүд нүд нь илүү тодорч харагдах төдийгүй гоо үзэсгэлэнг нь тодотгодог. Тиймдээ ч бүсгүйчүүд урт сормуустай болох гэж гоо сайхны салоныг зорьдог шүү дээ. Тэгвэл одооноос гоо сайхны салон орж, сормуус суулгуулах шаардлгагүй. Учир нь та бүхэндээ сарын дотор сормуусыг мэдэгдэхүйц ургуулах аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

Сормуусаа самнах

Сормуусаа самнах нь цусны урсгалыг сайжруулж, үсний ургалтыг идэвхжүүлдэг. Та сормуусны будагны багсыг угааж цэвэрлэж бэлтгээрэй. Үүндээ хэдэн дусал Е витамин дусааж, сормуусаа өдөр бүр самнаж байгаарай.

Тос

Кастор, кокос, оливын тос нь өөх тосны хүчил агуулдаг тул уутанцарт тэжээлийг өгч, сормуусыг ургуулна.

Үүнийг хэрэглэхдээ эдгээрээс аль нэг тосыг сонгож эсвэл хольж болно. Хурууны өндгөн дээрээ багаханг дусааж аваад, сормуусандаа түрхэнэ. Орой бүр унтахаас өмнө түрхэж байгаарай.

Вазелин

Вазелин нь сормуусыг чийгшүүлж, ургуулах нөхцлийг бүрдүүлнэ.

Вазелинийг цэвэрхэн сормуусны сойз эсвэл хуруундаа багаханг авч, сормуусандаа жигд тараан түрхэнэ. Орой бүр алгасалгүй түрхэснээр, та бодит үр дүнд хүрэх болно.

Ногоон цай

Ногоон цай нь антиоксидант, витамин агуулдаг тул гоо сайхны бүтээгдэхүүн, үс уналтын эмчилгээнд хэрэглэдэг.

Өтгөн ногоон цайг аяганд хийж хөргөөд, хөвөнд шингээж, сормуусандаа түрхэнэ. Өдөрт 2 удаа түрхээрэй.

Зуун наст

Зуун настын шүүс нь үсэнд тэжээл өгч, ургуулна.

Шинэ зуун настын навч аваад хэдэн дусал жүүс шахаад сормуусандаа түрхээрэй. Орой унтахдаа түрхээд, өглөө нь нүүрээ угааж арилгана. Үр нөлөөг сайжруулахын тулд зуун настын шүүсийг кастор эсвэл оливын тостой хольж болно.

Өндөгтэй маск

Өндөг нь биотин, В бүлгийн витамин агуулдаг тул үс, сормуус бэхжиж, унахаас сэргийлдэг.

1 өндөг, 1 халбага глицерин хольж бэлтгэнэ. Үүнийгээ сормуусандаа түрхэнэ. Долоо хоногт 3 удаа хэрэглээрэй.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!