Үргэлж бөөр нь өвддөг эмээ маань үүний ачаар цоо эрүүл болсон. Бөөрний үйл ажиллагааг дэмжиж, чулуу үүсэхээс сэргийлэх жор
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Хүний биеийн нийт жингийн 70-80% нь ус байдаг бөгөөд бөөр нь биед байх ус болон давсны хэмжээг тогтвортой байлгаж, нийт шингэний хүчил шүлтийн хэмжээг тогтмол байлгах үүрэгтэй.
Мөн цусан дахь хорт бодисыг шүүж биеэс зайлуулан бусад эд эрхтэнүүдийг хордохоос хамгаалдаг гол эрхтэн бол бөөр юм.
Бөөрний үрэвсэл нь дараах шинж тэмдэгүүдээр илэрдэг
Ууц нуруугаар хөшиж өвдөх, бэлхүүс, олон уулзах, хөл, гар хүйт оргиж сэнгэнэх, нүүр царай сэлхэрэх ялангуяа өглөөгүүр зовхи сэлхэрэх, ойр ойрхон шээс хүрч бага хэмжээтэй гарах, шөнө олон шээх, нойр муудах, чих шуугих, амархан ядарч сульдах, үе үе зүрх дэлсэх, шилэн хүзүү хөших, нүд бүрэлзэх, артерийн даралт ихсэх зэрэг зовиур илэрнэ.
Нимбэгний шинэхэн шүүс эсвэл усанд шүүсийг нь найруулан тогтмол хэрэглэснээр бөөрөнд агуулагдах химийн бодис болох цитратын хэмжээг ихэсгэж, улмаар талст бий болж, бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг байна.
Үүнийг мэдсэн эмээ маань нимбэгний шүүстэй бэлдмэлийг ууж эхэлсэн юм. Ингээд удалгүй эмээгийн бөөрний үйл ажиллагаа сайжирч, эрүүл саруул болсон.
Эмээгийн жор:
Манай эмээ өглөө оройдоо нэг аяга нимбэгний шүүсийг усанд найруулж хэрэглэдэг байсан. Ингээд л хэд хоноход л эмээгийн бие сэргэж, үргэлж өвчин хэлдэг эмээ маань инээж хөхрөх нь ихэссэн шүү.
Тал аяга нимбэгний шүүсийг 1 стакан буцалсан усанд хийж бэлтгэнэ. Ингэж таны нимбэгний шүүс бэлэн болох юм.