Залуужуулах үйлчилгээтэй элэг цэвэрлэх жор. Ээжийн минь эрүүл, залуухан харагддаг нууц

Элэг нь хүний хамгийн том булчирхай бөгөөд бие махбодын химийн төв лаборатори юм. Эрдэмтдийн тогтоосноор элэг 80 орчим үйл ажиллагаа явуулж, 5000 гаруй урвалыг зохицуулдаг байна.

Бие махбодод шаардагдах дулааны гуравны нэгийг элэг гаргана. Хоногт 2000 литр цус элгээр дамжин өнгөрдөг. Бодисын солилцоо явуулах, цөс ялгаруулах, хоргүйжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь элэгний үндсэн үүрэг. Уураг, нүүрс ус, тослог, ус давс, амин дэм, даавар, нөсөө зэрэг бүхий л бодисын нийлэгших, задрах, ялгарахад элэг чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл элгээ хэрхэн цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих вэ? Хэрэв та үүний хариултыг мэдэхгүй байвал бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Танд ердөө нэг халбага оливын тос, нэг халбага нимбэгний шүүс байхад хангалттай. Энэ хоёр орцоо хольж өглөө цайныхаа дараа уугаарай.

Нимбэг нь С витамины эх үүсвэр бөгөөд элгийг цэвэрлэж, холестриныг бууруулахад онцгой нөлөө үзүүлнэ. Харин оливын тосны тухайд элгийг гэмтээдэг эсүүдээс уг чухал эрхтэнийг хамгаалах явдал юм. Мөн элгийг цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжинэ.

Оливын тосны ид шид:

Зүрхний өвчнөөс сэргийлнэ

Оливын тосыг хоол хүнсэндээ хэрэглэвэл зүрхний өвчин, даралт ихсэх болон цус харвалтаас сэргийлж чадна. Учир нь оливын тос бол дахин боловсруулаагүй тослог хүчил бөгөөд найрлаганд нь агуулагдах антиоксидантууд болон витамин Е амин дэм нь цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг байна.

Зүсэгдсэн шархыг эмчилнэ

Арьсаа санамсаргүй байдлаар зүссэнээс болж, бактери биед орох эрсдэлтэй байдаг. Тэгвэл энэ тохиолдолд зүссэн хэсэгтээ бага зэрэг оливын тос дусаахад хангалттай. Мөн кокосын тос, лавандын навчны тос, хатаасан каледула, зөгийн лав тос, цайны модны тос болон эфирийн тос энэ гэмтэлд сайн нөлөөтэй.

Чихний хулхи цэвэрлэнэ

Орондоо орохын өмнө чих рүүгээ цөөн хэдэн дусал оливын тос дусаагаад, чихнийхээ хулхинаас салаарай. 3-4 өдөрт нэг удаа энэ аргыг ашиглах боломжтой гэдгийг анхаарна уу. Энэ арга үр дүнтэй боловч, та эхлээд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авсан байх ёстой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!