Хөлийнхөө уланд талх тавьж боодог нэг бүсгүйг би танина. Яагаад ингэдэг болохыг нь мэдээд би бас байнга энэ аргыг хэрэглэх болсон

Сүүлийн үед хөх бөгс чинь яах вэ? хөлийн хурууг чинь харъя гэдэг үг нэлээдгүй трэнд болоод байна шүү. Энэ ч бас оргүй хоосон үг биш мэт санагддаг. Эмэгтэй хүний хөл үзэсгэлэнтэй, цэвэрхэн байх тусам сэтгэлд хүртэл сайхан, хүмүүст гайхуулам санагддаг шүү дээ. Ялангуяа шинэ жилийн баяр цэнгүүнээр өсгийтэй гутал өмсөх болж, өнөөх хөлөө ил гаргах хэрэгтэй болно.

Гэтэл эвэртээ баригдаж, ийш тийш сарайсан байвал муухай биш гэж үү? Тийм учраас та бүхэндээ хөлний эврийг арилгах хялбархан арга болоод хөлийг үзэсгэлэнтэй харагдуулах энгийн заавруудыг өгөх гэж байна. Танд хэрэг болох нь тодорхой учир хадгалаад аваарай.

Талх болон алимны цуу хөлний эврийг арилгана

Энэ нь хачирхалтай санагдаж магадгүй ч үнэхээр ажилладаг арга юм шүү. Та нэг зүсэм талх авч, алимны цуунд хийж дэвтээгээрэй. Үүнийгээ хөлнийхөө эвэртэй хэсэгт тавьж, хүнсний скочоор орооно. Ингээд гадуур нь зузаан оймс өмсөөд унтаарай. Өглөө нь гэхэд таны хөлний арьс зөөлөрч, илүүдэл эврийг авахад бэлэн болсон байна. Тус аргыг хэд хэдэн удаа дарааллаж хэрэглэхэд таны эвэр өөрөө унана гээч.

Далайн давс хөлний арьс зөөлрүүлж, ядаргаа тайлна

Бүлээн усанд далайн давс хийж уусгаарай. Үүндээ хөлөө дүрж 10 минут орчим суугаарай. Дараа нь таны хөлний арьс зөөлөрч сайхан болсон байх болно. Тэр үед нь хумс болон хумсны махыг авч цэвэрлээрэй. Ингээд та петикурт оролгүй хөлөө сайхан болгож чадна.

Аспирин хөлийн эврийг арилгаж, зөөлрүүлнэ

Аспириныг нухаж, ижил хэмжээний усанд хийж зуураарай. Энэхүү зуурмагаа хөлийнхөө эвэртэй, хуурайшиж хатуурсан хэсэгтээ түрхээрэй. 10 минутын дараа хөлөө угааж, чийгшүүлэх тос түрхэнэ. Ингээд таны хөл зөөлөн, цэвэрхэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!