Таныг унжсан хацар, давхар эрүүнээс салгах “Морь” дасгал

Манай бүсгүйчүүдэд тулгардаг төвөгтэй асуудлуудын нэг бол хацар унжих, давхар эрүү суух байдаг. Хэдийгээр бие нь туранхай байлаа ч, нүүрээрээ тарган, яагаад ч турдаггүй хүмүүс гэж бий. Энэ нь тэдний хувьд сэтгэл зовоосон асуудал болж, бас ч л төвөгтэй байдлыг бий болгодог. Тэгвэл үүнийг шийдэж болох хялбархан нэгэн дасгал байдаг аж.

Энэхүү дасгалыг Морин дасгал гэх бөгөөд морины амтай адил уруулаа хөдөлгөх ёстой тул ийн нэрлэсэн байдаг. Та дасгалаа шууд хийж эхлэхээс өмнө бие халаалт болгож, амны гимнастик хийх хэрэгтэй.

Амны гимнастик:

  • Амандаа агаар дүүргэж, хоёр хацар руугаа ээлжилж, шилжүүлнэ. Энэ нь хацрын булчинд цочроо өгч, сэргээх үйлчилгээтэй.
  • Дараа нь хамраараа гүнзгий амьсгаа авч, амаараа гаргаарай. Ингэхдээ толгой дохь бүх бодлоо цэгцэлж, юу ч бодохгүй тайван суухыг хичээх хэрэгтэй. Энэ нь нэг төрлийн бясгалгал болж, таны бие болоод тархи оюуныг амраана.

Одоо Морин дасгалаа сурч авцгаая:

  • Дээд болон доод уруулаа зэрэг чангалж, урагш сунгана. 10 удаа давтаж хийгээрэй.
  • Толгойгоо дээш өргөж, амаа ангай. Тус байрлалаас доод уруулаа дээш хамрандаа хүргэхээр хичээж сунга. Мөн 10 удаа давтаж хийнэ.
  • Амааа ангайж, уруулаа сунгаж тэнийлгэнэ. 10 удаа энэхүү дасгалыг хийгээрэй.

Морин дасгалыг ном журмын дагуу хийж байгаа тохиолдолд таны хацар богино хугацаанд чангарч, давхар эрүү ч багасах болно. Гол нь сэтгэлээсээ, тууштай хийх ёстойг анхаар.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!