Аманд ороод л хайлах амттай тушёнк бэлтгэх хялбар жор

Өвлийн бэлтгэлээ базаахгүй бол юу юугүй л өвөл болчихлоо. Та энэ амралтын өдрүүдийг ашиглаж, үхрийн махаараа тушёнк хийж хадгалаарай. Ингэснээр та завгүй үедээ тушёнкоо халаагаад л амттай хоолыг хэдхэн хормын дотор хийх боломжтой юм. Тиймээс залхуурч хойш суулгүй амралтын өдрүүдээр амттай тушёнк бэлтгэж тавиарай. Харин хэрхэн бэлтгэх аргыг бид танд хуваалцаж байна.

Орц:

  • Үхрийн мах – 1 кг
  • Өөх – 200 гр
  • Лаврын навч
  • Давс, хар перец
  • Сармис
  • Сонгино

Хийх арга:

  • Махаа дөрвөлжиж хэрчээд, давс перецээр амталж базаарай.
  • Сонгино болон сармисаа хальсалж, том томоор хэрчинэ.
  • Дараа нь мах хийх шилнүүдээ угааж ариутгана.
  • Одоо шилэндээ мах, сонгино, сармис болон лаврын навчаа хийж, сайтар чихнэ.
  • Ингээд савласан махаа мөнгөлөг цаасаар таглаж, 1 цаг амраана.
  • Тогоондоо алчуур дэвсэж, дээр нь шилтэй махаа тавиад, хажуугаар нь шилний хоолой хүртэл халуун ус хийгээрэй.
  • 3 цаг зөөлөн гал дээр чанахад ус нь шигхэгүй яг таарна.
  • Махаа хөрсний дараа тугалган цаасыг авч, тагыг нь солиод нь хөргөгчинд хадгалж болно.

Та амттай тушёнкоо төрөл бүрийн ногоо, будаатай хольж идээрэй.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!