Яагаад цахилгаан зуухныхаа тавцан дээр чийгтэй алчуур тавих хэрэгтэй вэ?

Тухайн айлын эзэгтэйг хэр сайн гэрийн эзэгтэй болохыг мэдэх тун ч амархан. Ердөө л гал тогоо тэр дундаа цахилгаан зуух нь хэр цэвэрхэн байгааг ажиглахад хангалттай. Үүнээс тухайн эзэгтэй хэр ажилсаг нэгэн болох амархан харагддаг байна шүү. Харин таны тухайд? Толбо тогтож, шарласан цахилгаан зуухаа цэвэрлэж чадахгүй бухимдаж байна уу? Тэгвэл бид та бүхэндээ хамгийн амархан цэвэрлэж болох аргуудыг танилцуулж байна.

Цагаан цуу

Цагаан цууг цахилгаан зуухныхаа дээр багахан цацаж, 20 минут байлгаарай. Дараа нь пролон ашиглаж, зуухны тавцангаа үрээрэй. Ингээд бага зэрэг үрэхэд л бүх толбо нь арилж, цэвэрхэн болох юм.

Алчуур

Цахилгаан зуухны тавцан дээрээ хүнсний сода цацаж, дээр нь хөөстэй усанд базсан чийгтэй алчуур тавиарай. 20-30 минутын дараа алчуураа авч, үрээрэй. Ингээд л таны цахилгаан зуух цоо шинэ мэт болох юм.

Ургамлын тос

Хоол хийсний дараа цахилгаан зуух тань бохирдсон бол цаасан алчууранд ургамлын тос шингээж арчаад үзээрэй. Төсөөлөөгүй үр дүн гарна шүү.

Хүнсний сода болон устөрөгчийн хэт исэл

2 халбага хүнсний сода, 2 халбага устөрөгчийн хэт исэлийг хольж зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ цахилгаан зуухан дээр тарааж, пролон ашиглаж арчаарай. Бүх толбо ул мөргүй алга болно.

Нимбэгний шүүс

Нимбэгний шүүсээ давстай хольж, цахилгаан зуухан дээрээ цацна. Үүнийгээ пролон ашиглаж угаахад хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!