Итгэмээргүй санагдаж болох ч амттан идээд турах боломжтой. Үүнийг хийж идээрэй!

Амралтын өдөр ээжүүд маань алдрай бяцхан үрсдээ амттан бэлтгэж өгөхийг хүсдэг. Харин чухам ямар амттан бэлтгэхээ мэдэхгүй бол наашаа анхаарлаа хандуулаарай.

Өнөөдөр та бүхэндээ гадилтай жигнэмэг хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэсэн юм.

Энэ нь амт чанар сайтай, илчлэг багатай төдийгүй амин дэмээр баялаг тул заавал хүүхэд гэлтгүй турж байгаа хүмүүс ч идэхэд асуудалгүй, харин ч бүр хэрэгтэй аж.

Орц:

  • Гурил – 1 аяга
  • Шанцай – 1 жижиг халбага
  • Давс – 1 халбага
  • Хүнсний сода – тал халбага
  • Масло – аяганы дөрөвний нэг
  • Элсэн чихэр – тал аяга
  • Бор элсэн чихэр – тал аяга
  • Өндөг – 1 ширхэг
  • Гадил – 2 ширхэг
  • Ванилла – 1 халбага
  • Чанаж дэвтээсэн овъёос – 2 аяга
  • Хэрчсэн хушга – тал аяга

Хийх арга:

  • Гуриландаа шанцай, давс, хүнсний содаа хийж хутгаад цааш тавиарай.
  • Маслоо том саванд хийж, дээр нь элсэн чихэр, бор элсэн чихэр, өндөг болон нухсан гадил, ваниллаа хийж миксэрдэнэ.
  • Үүн дээрээ гурилаа хийж ахин миксэрдээрэй.
  • Дээр нь овъёос болон хушгаа нэмж зөөлөн хутгана.
  • Ингээд зуурмагаа жижиг жижиг дугуй болгон хувааж, шарах шүүгээний тавцан дээр өрөөрэй.
  • Үүнийгээ урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж, 5-10 минут байлгаж, бор шаргал өнгөтэй болгож гаргана.
  • Бэлэн болсон жигнэмэгээ 5 минут байлгаж хөргөсний дараа идэж болох юм.

Энэхүү жигнэмэгээ долоо хоногийн турш хөргөгчинд хадгалж идэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!