Хүүхдийн ханиадыг гэрийн нөхцөлд эмчлэх жор. Дахиж хүүхэд ханиад хүрэх вий гэж айлтгүй

Гадаа хүйтэрч сэрүүсэхийн хэрээр хүүхдүүд ханиад хүрэх нь элбэг болдог. Дулаан хувцасласан ч гэсэн, цэцэрлэг сургууль дээрээ хүүхдээс ханиад авах нь бий. Тэгвэл энэхүү ханиадыг хэрхэн богино хугацаанд эмчлэх вэ? Би 2 хүүхдийн ээж.

Өвөл болохоор л ханиадаас айж, хүүхдүүдээ хэрхэн эрүүл байлгах вэ? гэж толгойгоо гашилгадаг. Харин ээж маань надад энэ аргыг зааж өгснөөс хойш би ахиж ханиаданд санаа зовохоо больсон.

Хэрэг болох зүйлс:

  • Төмс – 4 ширхэг
  • Хүнсний сода – 3 халбага
  • Зөгийн бал – 3 халбага
  • Иод – 1 халбага

Төмсөө хальстай нь чанаж гаргаарай. Үүнийгээ нухаж, дээр нь сода, зөгийн бал болон иодоо нэмж хийгээд сайтар хутгаарай. Одоо тус зуурмагаа нимгэн даавуу эсвэл марль-д боож бэлтгэнэ.

Үүнийгээ ханиадтай хүүхдийн цээжин хэсэгт тавьж байлгаарай. Ингээд шууд унтуулж, өглөө даавуутай зуурмагаа авна. Тус зуурмаг нь бага зэрэг бүлээн байх ёстойг анхаараарай.

Ингэснээр цэр амархан ховхорч, уушгины үйл ажиллагаа сайжрах болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!