Өдөр бүр гурилтай шөл, будаатай хуурга идсээр залхаж байгаа хүмүүст зориулсан амтат махны хучмал хийх жор

Орой болохоор л эзэгтэй нар маань ямар хоол хийнээ гэж толгойгоо гашилгаж, тэрүүхэндээ стрессддэг шүү дээ. Тэгвэл ганц орой ч болов шинэ хоол туршиж үзэн, гэрийнхэнтэйгээ хөгжилтэй оройг өнгөрүүлмээргүй байна гэж үү?

Хоол бол гэр бүлийн уур амьсгалыг халуун дулаан, жаргалтай, дурсамж дүүрэн болгодог томоохон хүчин зүйлсийн нэг гэдэгтэй та ч бас санал нэгдэх болов уу.

Өнөөдөр та бүхэндээ зааж өгөх хоол бол амтат махны хучмал юм.

Орц:

Махан бөмбөлөг хийхэд:

  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Гурил, давс, перец

Гадуур бүрх хийхэд:

  • Халуун ус – 150 мл
  • Ургамлын тос – 1.5 халбага
  • Гурил – 150 гр
  • Давс – чимх
  • Гахайн мах

Пилаф хийхэд:

  • Будаа – 400 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Турмерик – халбаганы гуравны нэг
  • Давс, перец – амталгаагаар
  • Ургамлын тос

Хийх арга:

  • Татсан махаа хэрчсэн сонгинотой хольж, давс перецээр амталж бэлтгэнэ. Үүгээрээ бөмбөлөг хийж, гуриланд өнхрүүлнэ. Бэлтгэсэн бөөрөнхий махаа хөргөгчинд хийж, 1 цаг байлгаарай.
  • Будаагаа турмерик болон давсаар амталж агшаагаарай.
  • Гурилаа халуун ус, давс, ургамлын тостой хольж зуурна. Үүнийгээ хагас цаг амраах хэрэгтэй.

Гурилаа нимгэн элдэж, 8 хэсэгт хувааж тосолсон тогоонд зурагт үзүүлсэнтэй адил тавиарай.

Гурилныхаа доод хэсгийг цэвэрхэн хэрчиж аваарай.

Ингээд гахайн махаа зурагт үзүүлсэнтэй адил тогооны ёроолд өрж тавих хэрэгтэй.

Бөөрөнхий махаа ургамлын тосонд шарж болгох хэрэгтэй. Үүндээ хэрчсэн лууван болон сонгиноо хийж болгоорой. Ойролцоогоор 5-7 минут хуурахад хангалттай.

Харин агшаасан будаагаа гахайн махан дээрээ тавьж, гурил руугаа дээш бас тарааж өгөөрэй.

Будаан дээрээ бэлэн болгосон мах болон ногоогоо хийнэ.

Махаа ахин будаагаар хучих хэрэгтэй. Дээр нь масло хэрчиж тавиарай.

Одоо гурилаараа хоолоо бүтээж, 200 хэмд 20-30 минут шарна. Хугацаа болсны дараа 10 минут хоолоо нээлгүй, шарах шүүгээнд байлгах хэрэгтэй. Ингээд та хоолоо гаргаж, идээрэй. Амт болоод үзэмжний тухайд ярих юмгүй тасархай байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!