Торго шиг зөөлөн, намирсан үстэй болоход 7 хоног хангалттай

Үс сайхан бол зүс сайхан хэмээх үг зүгээр ч нэг гараад ирээгүй. Үнэхээр л хугарсан гэмтсэн үстэй байхад ямар ч сайхан бүсгүй өөртөө итгэл дундуур, стресс бухимдалтай болчихдог. Тэгвэл ердөө 7 хоногийн дотор хэрхэн үсээ торго шиг зөөлөн, намирсан болгох вэ?

Та энэ асуултын хариултыг янз бүрийн гоо сайхны салоноос хайх хэрэггүй. Энэ таны гэрт байна гэвэл ямар вэ? Бүсгүй та гэртээ байгаа зүйлсээ ашиглаад л үсээ арчилж, төгс мэт болгож чадах юм. Харин танд чухам юу хэрэгтэй болохыг доорх мэдээллээс мэдэж аваарай.

Хэрэг болох зүйлс:

  • Нимбэгний шүүс – 2 халбага
  • Кокосын сүү – 100 гр
  • Оливын тос – 1 халбага
  • Төмсний цардуул – 1.5 халбага

Хэрэглэх арга:

Нимбэгний шүүсээ төмсний цардуултай хольж, дээр нь кокосын сүү болон оливын тосоо нэмж зуураарай. Үүнийгээ бага зэрэг халаана. Гэхдээ буцалгаж болохгүйг анхаараарай.

Бэлдсэн маскаа үсэндээ түрхэж, гялгар малгай өмсөж 45 минут байлгана. Дараа нь өөрийн хэрэглэдэг шампуниар үсээ угаагаарай.

Энэхүү аргаар үсэндээ тэжээл өгснөөр таны үс ердөө 7 хоногийн дотор гялалзсан эрүүл болох төдийгүй гар хүрэх төдийд гулсаж, илээд л баймаар торгомсог болсон байх болно.

Одооноос та гоо сайхны салонд үрдэг мөнгөө өөр зүйлд зарцуулж, үсээ гэртээ арчилж байгаарай. Мөн элдэв үсний химинээс татгалзаж, үсээ аль болох байгалийнхаар нь байлгаж, гэмтлээс хамгаалахыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!