Дэлгүүрийн чипснээс амттай, хамгийн гол нь эрүүл гадилны чипс хэрхэн хийх вэ?

Дэлгүүрүүдээр зарагддаг чипс нь хүүхдийн эрүүл мэндэд тус болохоосоо илүү ус болдог гэдгийг эцэг эхчүүд маань тун сайн мэднэ.

Гэтэл заавал чипс авна гэж уйлах хүүхдээ яахаа мэдэхгүй, эргэлзэж суух эцэг эхчүүддээ зориулж энэ мэдээг зориулж байна.

Та хүүхдэдээ дэлгүүрээр зарагддаг чипс өгөхийн оронд өөрийн гараар амттай бас эрүүл чипсийг хийж өгөөрэй.

Орц:

  • Гадил – 2 ширхэг
  • Оливын тос – 1 халбага

Гадилаа нимгэн хэрчиж бэлтгэнэ. Үүнийгээ шарах шүүгээний тавцан дээр тавих хэрэгтэй. Гэхдээ тавцан дээрээ эхлээд калькин цаас тавихаа мартуузай. Ингээд гадилаа өрж тавьсаны дараа оливын тосоо гадил дээрээ түрхэж, 180 хэмд 15 минут шарж болгоорой.

Ердөө ингээд л таны амттай гадилны чипс бэлэн болох юм. Тун ч амархан болоод амттай шүү. Та заавал хүүхдэдээ хийж өгөөрэй. Амтархан идэж, ахиж чипс нэхэхээ больно гээч…

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!