Зөвхөн хими цэвэрлэгээний газрын ажилтнуудын мэддэг өнгөө алдаж гандсан цагаан хувцсыг шинэ мэт болгох арга

Эзэгтэй нарын толгой өвтгөсөн олон асуудлын нэг нь яах аргагүй өнгөө алдсан цагаан хувцас байдаг. Үнэхээр өмсөх дуртай байлаа ч өнгөө алдсан бол яаж ч чадахгүй болдог шүү дээ. Тэгвэл танд ердөө энэ хоёр орц байхад та өнгөө алдсан цагаан хувцсаа цоо шинэ мэт болгож чадах юм.

Танд хэрэг болох зүйлс:

  • Калийн перманганат
  • Барааны саван

Хэрэглэх арга:

  • Хувцсаа усанд хийхээс өмнө барааны савангаар сайтар савандаарай. Ялангуяа толботой хэсгийг онцгойлон савандаж нухчина.
  • Багахан калийн перманганатыг устай хольж бэлтгээрэй. Энэ нь ягаан өнгөтэй байх ёстойг анхаар.
  • Том түмпэнд ус хийж тавина.
  • Үүндээ найруулсан калийн перманганатыг хийж хутгаарай.
  • Одоо усандаа савандсан хувцсаа хийж, 2 цаг байлгаарай.
  • 2 цагийн дараа хувцсаа авч бүлээн усаар угаанай.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!