Үхэхээсээ өмнө заавал хийж үзэх ёстой 21 зүйл

Та баян ядуу, гэр бүлтэй, ганц бие, царайлаг, царай муутай ямар ч хамааралгүйгээр зүгээр л хүн болж хорвоод мэндэлсэндээ талархаж явах хэрэгтэй. Харин нэгэнт хүний орчлонд мэндэлсэн бол заавал хийж үзэх ёстой хэд хэдэн зүйл байх аж. Чухамхүү эдгээрийг хийж үзсэнээр, хүний хорвоогоос халихад харамсах зүйлгүй болох юм. Магадгүй эдгээр зүйлсийг амьдралын хамгийн амттай, адал явдалтай, аз жаргалтай хэмээн нэрийдэхэд болохгүй зүйлгүй. Та ч бас одооноос эхлэн нэг нэгээр нь хийж үзээрэй. Мартагдашгүй дурсамж болж, зүрхэнд сийлэгдэнэ.

  • Дэлхийн хамгийн өвөрмөц тогтоцтой газар очиж үз. Энэ таны хувьд дэлхий гэж чухам юу болох талаар бодлыг өөрчилж, нүдийг тань нээх болно. Бидний амьдарч буй эх дэлхий хэчнээн нууцлаг, гайхалтай болохыг та тэндээс мэдэрнэ.
  • Ганцаараа хөгжмийн наадам, тоглолтонд оч. Тэнд таныг таних хүн үгүй тул жинхэнэ өөрийнхөө цэнгэж, нэгэн оройг ямар ч баггүй бодитоор өнгөрүүлээрэй.
  • Гүйлтийн марафонд оролц. Хүн болж төрсөн бол ганц удаа ч болов заавал гүйлтийн тэмцээнд орох хэрэгтэй.
  • Хүн малаас зайдуу хөдөө гарч, тунгалаг голын урсгалд нүцгэн биеэ даатган, тайван хэвтэж хөвөөрэй. Ямар нэгэн хувцасгүй усанд орох үед танд гайхалтай сонин мэдрэмж төрнө.

  • Хамгийн сайн хийж чаддаг хоолтой болоорой. Яг л таны нэрийн хуудас болсон хоолтой болж, үүгээрээ хайртай гэр бүл, найзуудаа дайлж байгаарай.
  • Гэр бүл эсвэл найзуудтайгаа хамт мод тарь.
  • Найзуудтайгаа бүтэн шөнийн турш шоудаж, үүр цайтал бүжиглэ.
  • Коктайль хийж сураарай.
  • Та солгой хоолойтой байлаа ч, ганц удаа ч болов хэнээс ч санаа зоволтгүй микрофон авч, кароакед дуулаарай.
  • Заавал далайд шумбаж үзээрэй. Таны үзэж хараагүй өчнөөн гайхалтай зүйлс тэнд бий.

  • Гадны улс орноор аялж, өв соёлыг нь судал.
  • Ууланд авир.
  • Ядаж ганц удаа одтой тэнгэрийг ширтэж хоноорой. Ямар үзэсгэлэнтэй гэж санана!
  • Өөрийн сонирхолоо дагаад хөгжүүлээд үзээрэй. Жишээ нь гитар тоглож сурах, төрөл бүрийн спортоор хичээллэх гээд л…
  • Биеийн галбиртаа анхаарч, фитнест явах.
  • Сайн дурын ажилд оролцох.
  • Хамгийн ихээр итгэж болох, таныг хамгийн их ойлгодог нэгнийг олох.

  • Ганцаараа аял. Хэцүү сонсогдож байж болох ч, үнэхээр янзтай байх болно.
  • Спорт тэмцээнийг очиж үз. Аль нэг багийг дэмж, кайф мэдэр.
  • Танихгүй хүмүүстэй танилцаж нөхөрлө. Амьдралд шинэ хүн орж ирэх нь алдаа байхаас илүүтэй аз жаргалыг дагуулдаг.
  • Нэг өдөр бүр нэг долоо хоногийн турш гар утсаа унтрааж, өөрийгөө чөлөөл.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!