Зэвэрсэн банн, угаалтуурыг хялбархан цэвэрлэх супер арга

Эзэгтэй нарын маань толгойны өвчин болсон асуудлуудын нэг нь угаалгын өрөөний зэвэрсэн усны банн-ыг цэвэрлэх байдаг шүү дээ. Яаж ч угаагаад арилахгүй зэвнээс болж, хамаг уураа барж, гараа өвтгөсөн хүмүүс олон байдаг. Тэгвэл би та бүхэндээ өөрийн туршлагаас хуваалцаж, зэвэрсэн банн-ыг хялбархан өнгө оруулах аргыг танилцуулъя. Та ч бас сураад аваарай. Хэрэг болох нь гарцаагүй шүү.

  • Эхлээд бага зэрэг ус гойжуулж, зэвээ дэвтээнэ.
  • Одоо усаа хааж, зэвэрсэн хэсгээ арчиарай.
  • Гартаа резинэн бээлий өмсөх хэрэгтэй.
  • 100 гр аммиакыг шилэн саванд хийнэ.
  • Дээр нь 50 гр ус төрөгчийн хэт исэл нэмээрэй.

  • Хольцоо нимгэн даавуунд шингээж, зэвэрсэн хэсгийг арчина.
  • Хэсэг арчсаны дараа норгосон даавуугаа зэвэрсэн хэсэг дээр тавьж орхино.
  • 10-20 минутын дараа усаар зайлж цэвэрлээрэй.
  • Өнөөх аймшигтай зэв тэр дороо арилсан байх болно шүү.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!