Намайг цус харвалтаас болж ахиж хуучин шигээ алхаж, ярьж чадахгүй гэж байсан ч жилийн дараа гэхэд “үүний” ачаар биеийн минь баруун тал буцаад сэргэсэн

Хоёр жилийн өмнө би тал цус харвасан. Эмч нар намайг буцаад эрүүл болох нь бүү хэл хуучин шигээ алхаж, ярьж чадахгүй гэж сэтгэлийн тамд унагаж байсан. Итгэл минь нуран унаж, үхсэн амьдын дундуур өчнөөн жилийг үдэх бол гэхээс дотор харанхуйлж, нойтон дэртэй олон ч шөнийг өнгөрөөсөн дөө. Хүү минь миний энэ байдлыг харж байсан тул мөн л санаа нь зовниж, хэрхэн туслах уу гэж өдөр шөнөгүй л бодож байсан.

Харин нэг өдөр тэр надад туслах арга олчихсон хэмээн бөөн баяр орж ирсэн юм. Тэр өдрөөс хойш жилийн дараа гэхэд миний баруун талын ажиллагаа сайжирч, би буцаад хэвэндээ орсон. Харин намайг хөл дээр минь босгосон тэр зүйл бол багваахай цэцэг юм.

Багваахай цэцэг нь цусан дахь холестриныг бууруулах, бодисын солилцоог хянах, зүрх судасны системийг дэмжих зэргээр цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээнд онцгой нөлөө үзүүлдэг.

Орц:

  • Хатаасан багваахай цэцэг – 1 халбага
  • Буцалсан ус – 1 аяга

Буцалсан усан дээрээ хатаасан багваахай цэцгээ хийж, 2 цаг байлгаарай. Дараа нь аяганы дөрөвний нэг хэмжээтэйгээр хоолноос өмнө өдөрт гурван удаа ууна.

Үүнээс гадна өөр нэг жор бий.

Орц:

  • Багваахай цэцгийн хатаасан үндэс – 50 гр
  • Зөгийн бал

Багваахай цэцгийн хатаасан үндсээ кофены машинд хийж бутална. Үүнийгээ ижил хэмжээний зөгийн балтай хольж бэлтгээрэй. Үүгээрээ жижигхэн бөмбөлөг хийж, хөргөгчиндөө хадгална. Мөн л өдөрт 3 удаа хоолноос өмнө нэг ширхэг бөмбөлөг идэх хэрэгтэй.

Эдгээр аргыг хэрэглэснээр, цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ үр дүнтэй болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!