Үзэгчдийн анзаарч хараагүй алдартай киноны алдаанууд

Кино урлаг нь тааж барамгүй олон нууцыг өөртөө агуулж, үзэгчдийн сонирхлыг татсаар ирсэн билээ. Тэгвэл тэдгээрээс хамгийн сонирхолтой, хүмүүсийн төдийлөн мэддэггүй нууцуудыг дэлгэн үзүүлэхээр бэлтгэсэн юм. Кино сонирхогч та дэлгэцэндээ ойртож, тухтай уншаарай.

1. Zootopia (2016)

Тус хүүхэлдэйн киноны нэгээхэн хэсэгт газрын зураг харагдах бөгөөд үүн дээр нэгэн уйтгарласан чоно хачиртай талх идэн суугаа зураг байдаг. Тэгвэл тэрхүү чонын зургийг жүжигчин Киану Ривзийн гудамжинд сууж буй алдарт зурагнаас сэдэвлэн бүтээсэн аж.

2. Jaws (1975) болон Deep Blue Sea (1999)

“Deep Blue Sea” киноны эхэн хэсэгт нэгэн хаягийг хаяж байгаа нь харагддаг бол яг тус хаяг “Jaws” киноны хэсэгт ч мөн үзэгддэг. Энэ яг ямар учиртай юм бол?

3. The Pursuit of Happiness (2006)

Жүжигчин Вилл Смитийн амилуулсан Кристопер Гарднер нь киноны төгсгөл хэсэгт бодит амьдрал дээрх Кристопер Гарднерийн хажуугаар зөрөн өнгөрдөг байна. Энэхүү гайхалтай уран бүтээл нь бодит амьдралаас сэдэвлэсэн гэдгийг та ч бас мэдэх болов уу.

4. Gladiator (2000)

Киноны нэг хэсгээс та женсэн өмдтэй залууг харж чадна. Үгүй ээ, энэ чинь хэдэн оны үйл явдлыг харуулдаг кино билээ дээ. Энэ мэтчилэн он цагийн зөрүүг харуулсан киноны алдаанууд олон байдаг шүү.

5. Up! (2009)

Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг тус уран бүтээлд өтөл хосуудын зурганаас үзэхэд тэдний амьдардаг байшин бөөрөнхий, дугуй хэлбэртэй харагддаг. Харин киноны үйл явдал дээр өвгөний байшинд ямар ч дугуй хэлбэртэй хэсэг үл үзэгдэх бөгөөд бүгд л тэгш дөрвөлжин байдаг нь хачирхалтай.

6. Moana (2016)

Моана киноны нэг хэсэгт тосгоны иргэд хамтдаа хивсээ гөвж байгаа үзэгдэл гардаг. Харин тэр хивс нь Алладины шидэт хивсний хээтэй яг л ижилхэн байгаа биз?

7. Coco (2017)

Мигель хүү үхэгсдийн ертөнцөд морилсны дараах хэсэгт хананд байгаа Супер гэр бүлийн зураг тодорч харагдана. Магадгүй тэд ч бас бидэнтэй адил Супер гэр бүлийн фен байж болох л юм.

8. Moana (2016)

Какаморагийн далайн дээрэмчдийн дунд хэн сууж байгааг хараачээ. Бидний сайн танил “Big Hero 6” биш гэж үү?

9. Monsters vs. Aliens (2009)

Хурандаа энгэртээ Шрекийн хэлбэртэй энгэрийн зүүлт зүүчихсэн байх юм. Үнэхээр сонирхолтой биш гэж үү?

10. Frozen (2013)

Алдарт “Frozen” киноны нэг хэсэгт тун ч том алдаа гарсан байдаг. Критофийн гар Аннагийн бие рүү яваад орчихсон байгааг харж байна уу? Яг л компьютер тоглоом шиг байгаа биз.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!