Хүмүүсийн 97 хувь нь будааг буруу агшааж иддэг. Чадварлаг тогооч нар ч будааны хүнцлийг хэрхэн арилгахаа мэддэггүй

Танай гэр бүл цагаан будааг хэр их хэрэглэдэг вэ? Манай улсад огт цагаан будаа иддэггүй айл гэж тун ч ховор байх. Цагаан будаа нь бидний хоолыг улам бүр амттай, идэнгэртэй болгодог. Гэхдээ та одоог болтол цагаан будаагаа зөв агшааж, хэрэглэж чаддаггүй гэвэл итгэх үү? Нийт хүмүүсийн 97 хувь нь будааг зөв агшааж хэрэглэж чаддаггүй гэнэ шүү.

Будаанд агуулагдах хорт бодис нь ургалтын явцад ашигласан химийн гаралтай бордоо, хортон шавьжиас хамгаалах, устгах хорноос үүдэлтэй. Будааны талбайг он удаан жил ашигласан байх тул хөрсөнд нь хорт бодисын хуримтлал үүссэн байдаг. Будааг урсгал усанд ус нь цагаан тунадасгүй болтол нь угааж хэрэглэх ёстой ажээ.

Будаанд агуулагдах хүнцлийн зөвшөөрөгдсөн хэмжээ ямар байх ёстой вэ?

Чухам ямар хэмжээний тухай яригдаад байгаа нь маш их сонирхол татна. Хүнцэл нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг. Ялангуяа зүрх судасны өвчлөл, бөөрний дутагдал, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчин. Аз болж зөв цэвэрлэж болгосны ачаар будаанд агуулагдах хорт бодист хордох магадлалыг багасгах бүрэн боломжтой ажээ.

Будаагаа хэрхэн цэвэрлэж, хүнцлийг арилгах вэ?

  • Будаагаа усанд хийж хонуулна.
  • Усаа тунгалаг болтол нь будаагаа угааж, усаа сольно.
  • Дараа нь усыг шүүж, будаагаа хатаагаарай.
  • Одоо харин будаагаа усанд хийж чанана. Ингэхдээ ус болон будааны харьцаа 5:1 байна.
  • Будаагаа гал дээр тавьж, усаа буцалмагц, галаа багасгаарай.
  • Ингээд 15-20 минутын дараа гэхэд таны будаа гүйцэт агшсан байх болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!