Эмнэлэгт очилгүйгээр шүдний чулуунаас ингэж салаарай!

Нүүрэн дүүрэн сайхан инээмсэглэх нь таныг үзэсгэлэн төгс харагдуулна. Харин сайхан инээмсэглэхэд шүд юу юунаас чухал гэдгийг та ч бас мэдэх болов уу.

Хоол, ялангуяа гурилан бүтээгдэхүүн ихээр идсэний дараа хоолны үлдэгдэл шүдэнд наалдан, зөөлөн цагаан өнгөр тогтдог байна.

Шүдээ дутуу цэвэрлэх бүрт дагтаршин зузаарсаар шүдний чулуу үүсдэг ажээ. Энэ нь даамжирвал ямар ч өвдөлт мэдэгдэхгүйгээр шүдний тогтоогч эдийг бага багаар идэж, шүдийг унагаадаг.

Та яг одоо амаа ангайгаад толинд шүднийхээ дотор хэсгийн сойз сайн хүрдэггүй газруудыг ажиглаарай. Хэрэв шүдний бүрхүүлийн гадна талд жижиг цагаан, хатуу чулуу шиг зүйл байвал доорх аргуудыг хэрэглэж шүдээ эмчлэх боломжтой.

Кокосын тос

Кокосын тос нь шүд болон амны хөндийг цэвэрлэж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн шүд хорхойтохоос сэргийлж, цайруулах үйлчилгээтэй.

Ингэхийн тулд та кокосын тосноос амандаа 1 том халбагыг хийж хайлтал нь сойзоор жигд үрнэ. 7 хоногт 3-4 удаа ингэж шүдээ угаавал таны амны хөндий бүхэлдээ эрүүлжих болно.

Зуун наст

Зуун настын зөөлөн эд, хүнсний глицерин, сода, лимоны тос, ус зэргийг ижил хэмжээтэй хольж, оо шиг зуурмаг бүтэцтэй болгоно.

Үүгээрээ шүдний чулуу арилтал өдөр бүр угааж, арилсных нь дараа урьдчилан сэргийлэх зорилгоор 7 хоногт 1-2 удаа угаагаарай.

Жүржийн хальс

Жүржийн хальс ч бас шүдний чулууг хайлуулах чадвартай. Ингэхдээ жүржийн хальсаа чулуу үүссэн хэсэгт 8-10 минут орчим байлгаад усаар зайлна.

Эсвэл жүржийн хольцтой оогоор амаа угаах, тухайн хэсэгт түрхэж хэсэг байлгаад зайлж болно. Энэ арга нь таны шүдэнд үүссэн чулууны эрдсийг задалж, шарласан шүдийг цайруулахад нэн тустай арга билээ.

Нимбэгний шүүс

Шүдээ өдөр тутамдаа энгийн угаадаг шигээ угаасны дараа, сойзоо нимбэгний шүүсэнд дүрж шүдээ ахин угаагаарай. Үүний дараа амаа зайлалгүй түр хүлээсний дараа бүлээн усаар зайлна. Шүдний чулуу арилах хүртэл уг үйлдлээ өдөрт 1 удаа хийж, арилсны дараа 7 хоногт 1 удаа ийм маягаар угааж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!