Танд хань болохгүй хямдхан бүсгүйн 6 шинж
Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй, энхрий ялдамхан болоод хайрлахгүй л бол хатаад уначих цэцэг мэт. Хэвлийдээ амь бүрэлдүүлж, хүүхэд төрүүлж буй нь тэднийг ямар ч ялаас хөнгөлж болохуйц гайхалтай хэрэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр цэвэр ариун бүсгүй хүний нэрийг гутааж, гадаад үзэмж, хөнгөмсөг байдалдаа бүхнээ зориулж, зохихгүй баяны дүр эсгэх хямдхан бүсгүйчүүд маш олон болжээ. Гэхдээ тэднийг бусад бүсгүйчүүдээс ялгаж харах хялбархан. Чухам тэд юугаараа хэрхэн ялгардаг болохыг та бүхэндээ танилцуулъя.
1. Эрэгтэй хүнтэй харилцаж байгаа хандлага
Хямдхан бүсгүйчүүдийг таних хамгийн эхний болоод түгээмэл шинж бол тэдний эрчүүдтэй харилцаж байгаа хандлага юм. Багагүй хугацаанд болзож, гадуур зугаалсан ч, тэр ганц ч удаа тооцоо хийхгүй. Бүхнийг залуугаар даалгаж, төрөл бүрийн зүйл авахуулна. Хамгийн гол нь тэр залуу чинээлэг нэгэн байх болно. Баян залууд наалдаж, өөрийн хэрэгцээгээ хангуулж, найланхай ааш гаргаж, эрхэлнэ. Мөнгө төгрөг ихтэй л бол гадаад төрх, өнгөрсөн амьдрал, эхнэр хүүхэдтэй эсэх, нас сүүдэр гээд тэдэнд юу ч хамаагүй болдог.
2. Брэндээр өөрийгөө хучна
Хямдхан охид өөрийгөө хэзээ ч брэндгүйгээр төсөөлж чаддаггүй. Хамгийн гол нь үүнийгээ бусдад гайхуулах нь тэдний хамгийн том зорилго. Өөртөө байгаа үнэтэй, брэндийн гэсэн бүхнээ өмсөж, зургаа авахуулан, инстаграмдаа байршуулж, өөрийгөө чинээлэг хэмээн ойлгуулахыг хичээнэ. Магадгүй тэр баян охин байж болно, гэхдээ түүний үзэл бодол, тархи хямдхан болоод хөгжөөгүй байгааг хэн ч хараад мэдэж чадна.
3. Өрөнд баригдаж амьдардаг
Тэд өөрийн үнэ цэнээ өсгөхийн тулд хамгийн сүүлийн үеийн гар утас, тансаг машин, үслэг эдлэл авах гэж зээл өр тавьж амьдардаг. Бүрэн гүйцэт ашиглаж мэдэхгүй ч, тансаг харагдаж, бусдын дэргэд адил зиндааны харагдах гэсэндээ хамгийн сүүлийн үеийн гар утас, компьютерийг бусдаас гуйж зээлсэн мөнгөөрөө авдаг. Ийм охид манай нийгэмд ч маш олон байдаг.
4. Бусадтай харьцах хандлага
Гадуур явахдаа яг л хатан мэт аашилж, хамраа сөхөн, дээгүүр харан алхана. Бусдын ажлыг үл хүндэтгэж, ресторан хоол идсэн ч, кафед кофе уусан ч, үйлчлэгч, зөөгчдийг өөрийн хувийн туслах мэт үзэн, дорд харьцаж дэндүү бүдүүлэг аашилдаг. Ийм төрлийн охидыг хямдхан хэмээн нэрийднэ. Брэндээр өөрийгөө хучиж, будаг нялж царайгаа зассан ч, хандлага, соёлд суралцаагүй хямдхан охид.
5. Гадаа үзэмж хамгийн чухал
Гаднаа л гоё байхыг тэд юу юунаас илүү ихээр хүсдэг. Гэрийнхээ хогийг асгахаа гарахдаа ч нүүрээ будаж, ажлаасаа хоцорсон байлаа ч, догь харагдах хувцсаа сонгох гэж олон хувцас өмсөж үзсээр зогсдог. Тэдний хувьд гадаад төрх нь хамгийн чухал учир амьдралынхаа гол зорилгоо үзэсгэлэн гоо, халуухан байдал хэмээн тодорхойлно.
6. Эцэг эхээсээ ичнэ
Ихэнх хямдхан бүсгүйчүүд энгийн гэр бүлээс гаралтай байдаг. Овойж оцойсон гайхуулах зүйлгүй эцэг эхээсээ ичиж, ил гаргана гэж байхгүй. Мөн жижиг хотоо ирсэн гэдгээ ч нууж, хотын ганган охины дүр эсгэнэ.