Эрдэмтэд гар хатаагч нь хүний биед хортой болохыг анхаарууллаа. Дахиж үүнийг ашиглах талаар бодоод ч хэрэггүй

Нийтийн ариун цэврийн өрөөнүүдэд байдаг гар хатаагчийг та тогтмол хэрэглэдэг үү? Энэ нь гарыг хурдан хатааж, бидний амьдралыг хөнгөвчилдөг ч гэлээ, таны дөнгөж угаасан гарт их хэмжээний нян, бактер нааж орхино. Эрдэмтэд үүнийг судалж үзээд, гар хатаагч нь хүний эрүүл мэндэд тун хортой болохыг тогтоосон байна.

Коннектикутын их сургууль, Кинипиакийн их сургуулийн судлаачид гар хатаагч нь чухам хүний биед хортой эсэхийг шалгаж үзэхээр, пластик тавгыг хатаагчинд байршуулж, заримыг нь угаалгын өрөөнд хэсэг хугацаанд байлгасны дараа лабораторид аваачиж шинжилсэн байна. Харин судалгааны үр дүнд гар хатаагчийг унтраалттай байх үед байршуулсан тавагнаас цөөн хэдэн бактер илэрсэн бол, асаалттай байх үед нь ердөө 30 секунд дотор нь байлгасан тавагнаас 18-60 төрлийн нян бактер олдсон аж.

Нэмэлт судалгаагаар ихэнх бактер нь угаалгын өрөөний агаараар дамжин, гар хатаагчинд наалдаж байгаа бөгөөд цаашлаад гар хатаагчинд бөөгнөрсөн бактер таны гар руу хоромхон зуурт үсрэн очно. Мөн бие зассаны дараа суултуурыг таглаж орхиогүйгээс болж, ялгадас болон шээсний үлдэж наалдсан бактер өрөөгөөр тархаж, таны хувцас, үс гэзэр, нүүр аманд наалдана. Тиймээс өөрийн хариуцлагаа ч бас ухамсарлаж байгаарай.

Энэ асуудал хэр хүнд вэ?

Бактер нь олон төрөл байдаг. Зарим бактер нь биед ашигтай байх бөгөөд дархлааг дэмжиж өгдөг. Харин бусад нь халдварт өвчин үүсгэж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аюултай билээ. Тиймээс азаа сорьж, эрсдэл хүлээхийн оронд гараа сайтар угаасны дараа гар хатаагчинд хатаахаас татгалзаарай.

Харин та одоо тэгээд гараа яаж хатаах юм бэ хэмээн гайхширч сууна уу? Тийм бол танд цаасан салфеткийг санал болгож байна. Энэ нь гар хатаагчийг бодвол, эрдсэл багатай.

Үүнээс гадна ихэнх гар хатаагчийг угааж цэвэрлэдэггүй учир маш бохир байх бөгөөд угаасан гарыг тань улам бүр бохирдуулах аюултай. Тиймээс одооноос нийтийн ариун цэврийн өрөө орсны дараа цаасан салфетки хэрэглэж байгаарай. Мөн хүүхдүүддээ ч мөн ийн зааж сургаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!