Илчлэг багатай, витаминаар баялаг үхрийн махан салат хийх жор

Заримдаа хоол хийлгүйгээр хөнгөн салат хийгээд идмээр санагддаг л биз дээ. Энэ үед та ямар салат хийх вэ хэмээн толгойгоо гашилгалгүй үхрийн махан амтат салат хийж идээрэй. Бэлтгэхэд маш хялбар төдийгүй үнэхээр амттай учир танд таалагдах нь гарцаагүй. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ амттай үхрийн махан салат хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Мөн энэхүү амтат салат нь витиманаар баялаг бөгөөд калор багатай буюу 100 гр-д 71 ккал агуулагдана. Тиймээс жингээ барихаар буюу хасахаар хичээж байгаа хүмүүс энэхүү салатыг хоолны цэсэндээ оруулаарай. Таныг амттай аргаар тураана гэсэн үг. Одоо хамтдаа хоолныхоо жортой танилцъя.

Орц:

  • Чанасан үхрийн мах – 200 гр
  • Улаан лооль – 4 ширхэг
  • Амтат улаан чинжүү – 100 гр
  • Өргөст хэмх – 200 гр
  • Сонгино – 2 ширхэг
  • Цөцгий – 100 гр
  • Давс, перец, бусад ногоо – амталгаагаар

Хийх арга:

Чанасан үхрийн мах, улаан лооль, улаан чинжүү, өргөст хэмх, сонгиноо адилхан урт нарийн хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Үүн дээрээ давс, перец, яншуй гэх зэрэг өөрийн сонгосон амтлагчаа хийж, дээр нь цөцгийгөө нэмээд сайтар хутгаарай.

Ердөө ингээд л таны амттай үхрийн махан салад бэлэн болно. Бэлтгэхэд маш хялбар, амт чанар сайтай, төрөл бүрийн витамин, амин дэмээр баялаг, илчлэг багатай гээд л энэ салатны давуу талуудыг дурдаад дуусахгүй. Тиймээс эргэлзэх зүйлгүй заавал хийж үзээрэй. Өөртөө болон гэр бүлийнхэндээ сайхан амтыг мэдрүүлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!