Хамгийн амттай жигнэсэн төмстэй махыг бэлтгэх жор
Амралтын өдрөөр хайртай хүмүүстээ хамгийн амттай хоолыг бэлтгэж өгөхийг хүн бүр л хүсдэг. Харин хэрхэн амталж, хүн бүрийн санаанд нийцэх хоол бэлдэх вэ гэдэг бас л асуудалтай. Тэгвэл та бүхэндээ хамгийн амттай жигнэсэн мах бэлтгэх аргыг танилцуулж байна.
Орц:
- Төмс – 800 гр
- Сармис – 2 хумс
- Мах – 500 гр
- Сонгино – 1 ширхэг
- Соё соус – 2 халбага
- Гоньд – 1 халбага
- Давс, перец – амталгаагаар
- Масло – 50 гр
Бэлтгэх арга:
- Төмсөө арилгаж хэрчээрэй.
- Махаа бас дундаж хэмжээтэй хэрчинэ.
- Сонгино болон сармисаа жижиглэж хэрчих хэрэгтэй.
- Эдгээрийг хольж уутанд хийх бөгөөд дээр нь амтлагчуудаа нэмэхээ мартуузай.
- Ингээд амтлагчаа сайтар тарааж хольсны дараа ууттай махаа саванд хийж, шарах шүүгээний тавцан дээр тавих хэрэгтэй.
- Үүнийгээ 35-40 минут зууханд хийж зөөлөн гал дээр жигнээрэй.
- Ингээд л таны хоол бэлэн болох аж.
Фэйсбүүк сэтгэгдэл