Гэр бүлийн бүх гишүүдийн идэх дуртай бяслагтай бөөрөнхий мах бэлтгэх жор

Өнөө оройн хоолны цэсэнд тань юу юу байна вэ? Энгийн нэг хоол биш, эгэлгүй сайхан амттай хоол хийвэл ямар вэ? Бид та бүхэндээ үргэлж сонин содон хийгээд, амттай хоолны жоруудыг хүргэхийг хичээдэг. Өнөөдөр гэнэтийн бэлэгтэй бөөрөнхий махны жорыг хүргэхээр бэлтгэлээ. Хийхэд хялбар төдийгүй маш сайхан амттай. Гэрийнхэн тань амаа олохгүй л идэх болов уу. Ингээд хоол хийх аргатайгаа танилцъя.

Орц:

  • Талхны үйрмэг – 1 халбага
  • Хэрчсэн яншуй – 1 халбага
  • Хар перец – чимх
  • Давс – 1 цайны халбага
  • Сармис – 2 хумс
  • Хэрчсэн сонгино – 2 халбага
  • Өндөг – 1 ширхэг
  • Үхрийн татсан мах – 450 гр
  • Хатуу бяслаг – 150 гр

Хийх арга:

  • Эхлээд талхны үйрмэг, яншуй, хар перец, давс болон хэрчсэн сармис, сонгиноо хамтад нь нэг саванд хийж хутгана.
  • Үүн дээрээ татсан үхрийн махаа хийж базна.
  • Нэмээд өндгөө хийж сайтар базах хэрэгтэй.
  • Базсан махаа тэнцүү 12 хэсэгт хуваагаарай.

  • Ингээд мах тус бүрээ бөөрөнхийлж бэлтгэх бөгөөд дотор нь дөрвөлжилж хэрчсэн бяслагаа хийж, бооно.
  • Махаа ургамлын тосонд хийж, гүйцэт болтол нь шараарай.
  • Бэлэн болсон хоолоо гаргаж, будаа, шарсан төмс, ногооны салат гээд хүссэн зүйлтэйгээ холиод идэж болно.
  • Махаа нэг хазахад л дотроос нь дүүрэн бяслаг гарч ирнэ гээд боддоо. Үнэхээр амттай санагдаж байгаа биз.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!