Инстаграмд хамгийн олон дагагчдтай Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд

Сүүлийн жилүүдэд ямарваа нэгэн хүний амбиц, карьер, байлдан дагуулах чадварыг нь мэдье гэвэл хувийн цахим хуудас, сошиал дахь орчныг нь судлаад үзэхэд л хангалттай болжээ. Тэр ч утгаараа инстаграм, фэйсбүүк, твиттэр-т “ноёрхол”-оо тогтоосон бүсгүйчүүд цөөнгүй. Ингээд 2021 оны 1 сарын байдлаар инстаграмын хатан хаан Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг танилцуулж байна.

10. baljkaann 270k

Мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа сүүлийн үеийн загвар өмсөгчид дундаа хамгийн нуруулаг царайлаг гэгддэг. Дөнгөж 20 нас гарч яваа тэрээр News агентлагийн захирал Г.Анархүүтэй дэр нэгтгэж өнгөрсөн намар хүүтэй болсон.


9. tsengel_tsenguu 279k

“Боолын гэрээ”, “Сайна уу амьдрал минь”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг киногоороо олны танил болсон хөгжилтэй, сэргэлэн, эрч хүчтэй, чадварлаг жүжигчин.


8. tugs_saruul 325k

Монголын загварын ертөнцийн хамгий амжилттай нүүр царай болж буй бүсгүйчүүдийн нэг бол загвар өмсөгч С.Төгс. Тэрээр авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгээр олонд танигдсан Ч.Цэнгүүнтэй хамтран амьдраад нилээдгүй удаж байгаа. Тэд Монголын хамгийн сайхан хосуудын нэг.


7. khishigdalai 342k

Сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч нам гүм байгаа ч дуучин А.Хишигдалай загварын чиглэлээр тун амжилттай яваа. Рок попын ертөнцийн өвөрмөц, содон хоолоотой үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол яалтчгүй Хишигдалай мөн.


6. dulguun_positivemongolians 350k

Швед улсын Стокгольм хотод амьдарч байгаад Монголдоо ирсэн хосууд болох Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын гэр бүлийг “Positive Mongolians” влогоор бид сайн мэднэ.


5. shuuderheen 368k

Жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг одоогоор АНУ-д суралцаж байгаа. Олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй байдаг бүсгүйчүүдийн нэг.


4. urankholboo 376k

Гала хамтлагийн гишүүн дуучин Уранхолбоо одоогоор реклам, танилцуулах үйлчилгээ болон зар суртачилгаа идэвхтэй хийдэг чадварлаг бүсгүйчүүдийн нэг.


3. ganchimegaltan_ganuuhai 379k

“Хэцүү анги”, “Рашаантын 18” киногоор олны танил болсон жүжигчин А.Ганчимэг. Тэрээр хамгийн сүүлд “Халуун сэтгэл” киноногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Монголын дэлгэцийн урлагийн авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг.


2. dulguun.odkhuu 462k

Улсын Драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр их сургуулиа амжилттай суралцаж, төгссөн. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч билээ.


1. theukaofficial 544k

Оны өмнөхөн төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан дуучин Д.Уламбаяр буюу Ука 2020 онд анхны томоохон шоу тоглолтоо хийхээр товлоод байсан ч цар тахлаас болж хойшлоод байгаа. Тун удалгүй бид “Do it” тоглолтоороо сэтгэл догдлон уулзана гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!